Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 44 960 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 306 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 45 308 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 359 хүүхдээр буюу 0.8 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 159 буюу 51.1 хувь нь хүү, 22 149 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 10 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.6-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 599 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 720 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 9 933 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 116 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6 027 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 3 906 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 26 төрлийн 25 976 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 80.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1050 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл


Эрүүл мэндийн сайдын 2014 оны 357 тоот тушаалаар ЭМХТ-д эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх хэсэг тус оны 12 дугаар сард байгуулагдсан. Энэхүү хэсэг нь эрүүл мэндийн салбарт хэмжил зүйн үйл ажиллагааг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хугацаанд “Эмнэлгийн тоног төхөөрөмжид шалгалт тохируулга хийх журам”-ыг Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны 06 дугаар сарын 26 –ны өдрийн 249 тоот тушаалаар батлуулсан. Мөн Европын холбооны” Зүрхний цахилгаан бичлэгийн аппаратны үндсэн үзүүлэлт болон аюулгүй ажиллагаанд тавигдах шаардлага” IEC 60601-2-25 стандартыг албан ёсоор хэрэглэх зөвшөөрлийг Олон улсын цахилгаан техникийн комисс болон Стандартчилал, хэмжил зүйн газраас 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авсан. Тус төвийн Мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба нь журам болон стандартын дагуу зүрхний цахилгаан бичлэгийн аппаратад туршилтын журмаар шалгалт тохируулга хийж эхэллээ.

Сэлэнгэ аймгийн мэргэжилтнүүдийн шалгалтын дүн 2015 оны 8 сар

Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн  цахилгаан аюулгүй байдлыг хангах зорилгоор Эрүүл мэндийн байгууллагын аянга зайлуулагч болон газардуулгын системийн тухай ойлголт сэдэвт сургалт 2015 оны 8 сарын 21 нд зохион байгуулагдлаа. Тус сургалтад төрөлжсөн болон тусгай  мэргэжлийн төв эмнэлгийн цахилгааны олон эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, техникч 17 , нийслэлийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгээс 20 , инженер техникч сургалтад суусан бөгөөд телемедиценээр 10 аймаг холбогдон 19  инженер сургалтад хамрагдлаа.

2015 оны 8 сарын 27 ны эмч нарын цаасан шалгалтын дүн