Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгосон хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй Цахим эрүүл мэнд төслийн нээлтийн ажиллагаа өнөөдөр  боллоо. Энэхүү нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Син Хаймин, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа болон бусад албаны хүмүүс оролцлоо.

МОНГОЛ УЛСАД:

Архины хордлогын мэдээ:

    12 дугаар сарын 30-аас 1 дүгээр сарын 5-ны өдрийн байдлаар нийслэлийн эмнэлгүүдэд 576 хүн архины хордлогын улмаас хандсаны 2% (11) нь хэвтэн эмчлэгдэж, СХД-т 1 хүн нас барсан байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногийн үзүүлэлтээс 32%-иар, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 50% (288)-иар өссөн үзүүлэлттэй байна.

МОНГОЛ УЛСАД:

Агаарын чанарын мэдээ:

12 дугаар сарын 28-наас 1 дүгээр сарын 3-ний өдрүүдэд Улаанбаатар хотын агаарын чанарын гол үзүүлэлт болох SO2, NO2, PM2.5, PM10 хэмжээ нь зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад бага байна. Улаанбаатар хотын гэр хорооллоос бусад цэгүүдэд агаар “Бага”, ”Дунд” зэргийн бохирдолтой, харин галлагаатай гэр хороолол болон төв автозамтай ойр цэгүүдэд агаар “Их”, “Маш их” бохирдолтой байна.