Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

2015 оны 11 дүгээр сарын 5-наас 10-ны өдрүүдэд 2 дахь удаагийн ГАЛТ сургалтыг зохион байгууллаа. Олон улсын мэргэшсэн 6 сургагч багш (АНУ, Австрали, Малайз, Тайланд), нэг сувилагч (Австрали), 2 сургагч багш Монголоос тус тус оролцлоо. Сургалтанд Улаанбаатар хотоос УНТЭ, АШУҮИС, ГССҮТ, УГТЭ, орон нутгаас хүн ам, зам тээврийн хөдөлгөөн ихтэй Төв, Баянхонгор, Өвөрхангай, Ховд, Өмнөговь аймгуудын бүсийн оношлогоо эмчилгээний төвүүд болон нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн 16 эмчийг нарыг оролцуулан сургалтыг зохион байгууллаа.

ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТАНД СУРАЛЦАГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАХ МЭДЛЭГ УР ЧАДВАРЫН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

2015.11.16
Үндэслэл: Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 491/А472 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх болон давтан сургалт явуулах, зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд үндсэн мэргэшлийн сургалтанд суралцагчдын дунд мэдлэг, ур чадвар, авхаалж самбааг сорих тэмцээнийг жил бүр уламжлал болгон 3 дахь жилдээ зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн

Мэдээллийн техинологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд 
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга хариуцсан мэргэжилтэн 
Ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж, ажилд орохыг хүссэн иргэн доорхи материалыг бүрдүүлэн ЭМХТ-ийн 203 тоотод 2015.11.30-ны өдөрт багтаан материалаа ирүүлнэ үү. 
Үүнд:

  • ТАХ-ийн анкет Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх эх болон хуулбар хувь
  • Иргэний үнэмлэх эх болон хуулбар хувь
  • Нийгмийн даатгалын дэвтэр Ажиллаж байсан албан газрын ажил байдлын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Англи хэлний мэдлэгийн түвшин тогтоосон гадаад хэлний төвийн тодорхойлолт

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эрүүл мэндийн удирдах ажилтны сэтгэлгээг хөгжүүлэх, ёс зүй, харилцаа хандлагыг сайжруулах эмнэлгийн удирдлагын сургалтыг 11 сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Сургалтанд аймаг, дүүрэг, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, амаржих газрууд, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн дарга, захирал нар оролцлоо.