Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Сургалт 4 сарын 21-нээс эхлэн болсонтой холбогдуулан тус төвийн www.license.mohs.mn цахим хаягаар орж хүсэлт илгээх товч даран төрөлжсөн мэргэшлийн сургалт дээд, дунд, тусгай мэргэжлээ сонгон хүрсэлт илгээнэ. Сургалтын бүртгэл 2016 оны 04 дүгээр сарын 05-17-ны хооронд, шалгалтын хуваарийг 04 сарын 18-нд, элсэлтийн шалгалтыг  04 сарын 19-20-ны өдрүүдэд явагдана. Сургалтанд элсэгчид заасан хугацаанд хамрагдахыг анхааруулж байна.

Материал хүлээн авах газар: 

Аймгийн Эрүүл мэндийн газрын  2 давхар, 201Б тоот

Холбоо  барих:  Хүний нөөцийн мэргэжилтэн  Р.Мөнхбаясгалан

Утас:  70592264

           89766823

Холбоо  барих:

Дорноговь аймгийн эрүүл мэндийн газар  хүний нөөцийн мэргэжилтэн  Д.Дэмбэрэлсайхан:  96339910

 

Гадаад сургалтад хамрагдахад тавигдах шаардлага, бүрдүүлэх материал

2016 онд Эрүүл мэндийн хөгжлийн төв нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг сонгон шалгаруулалтад урьж байна.

Сургалтанд хамрагдахын тулд доорх материалыг бүрдүүлж сонгон шалгаруулалтанд орно.

Тавигдах шаардлага

  • Одоо ажиллаж буй мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-5 жил тогтвор суурьшилтай ажиллах
  • Төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээрсуралцаж мэргэшсэн байх
  • Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Сүүлийн хоёр жилд төрийн сангаар гадаад сургалтад хамрагдаагүй байх
  • Англи /солонгос, орос/ хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх