Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Завхан аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын сул ажлын байрны мэдээлэл

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

    2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 17466 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3623 (20%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байна. 4 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар ХӨСҮТ-д 297 өвчтөн хандсаны 216 (72%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 33 (15%) нь хэвтэж, 108 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 338 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 21 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН БИЧГИЙН ШАЛГАЛТАНД ОРСОН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ НЭРС, ДҮН /2016 оны 4 сарын 20 өдөр/

2016 оны 4 сарын цахим шалгалтын нэгдсэн дүн