Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

“Эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж байна.

Хүний амьдралын чанар, эрүүл урт наслалтад анагаах ухаан, эрүүл мэндийн салбарын хөгжил шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна. Өөрөөр хэлбэл нотолгоонд тулгуурласан анагаах ухааныг хөгжүүлэн, шинэ мэдлэгийн эрэл хайгуул хийх,  оюуны бүтээлийг эргэлтэд оруулах замаар эрүүл мэндийн дэвшилтэт технологийн хөгжлийг хангах нь улс орнуудын нэн тэргүүний хэрэгцээ шаардлага болж байна. 

Яаралтай тусламжийн чиглэлээр суралцсан анхны резидент 12 эмч нар маань өнөөдөр төгсөлтийн гардан шалгалтаа УНТЭ дээр өнөөдөр өгч байна.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтнүүд  2016.08.01 – 2016.09.09 – ний өдрийн хооронд ХӨСҮТ, ГССҮТ, СЭМҮТ, Төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүдэд ашиглагдаж буй 100 өвчтөний хяналтын монитор, 19 дефибриллятор, 86 хүчилтөрөгч өтгөрүүлэгч, 41 зүрхний цахилгаан бичлэгийн аппарат буюу нийт 246 эмнэлгийн тоног төхөөрөмжүүдэд шалгалт тохируулга хийгээд байна.

"Бичил амь судлал, Дархлаа судлалын орчин үеийн ололт" сэдэвт сургалт