Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Сэдэв:

“Тархи судлалын ололт амжилт” сэдэвт сургалт 2016 оны 9 сарын 23-29-ны өдрүүдэд зохион байгуулагдана.  

2016.09.16-ны өдрийн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтын дүн

Эрүүл мэндийн салбарын амжилт ололтыг магтья
Эрдэнэт хүний төлөөх ариун үйлсийг алдаршуулья

Эрүүл мэндийн салбарын тоонот хийморь, тулах баганын  нэг “Эрүүл мэндийн хөгжлийн төв“ хэмээх эрхэм алдараар түүхийн хуудаснаа баринтаглагдсан байгууллагын  20 жилийн ой өнөө жил тохиож байна.  Түүхт 1996 он нь Монгол улс зах зээлийн харилцаанд шилжиж,  эрүүл мэндийн салбарт шинэчлэл  хийх  “мэдлэг”-ийг  түгээх, эрүүл мэндийн нотолгоот мэдээллийг шийдвэр гаргахад “өргөн хүрээгээр тусгахшаардлага  тулгарсан чухал үе байлаа.  

2015-2016 оны хичээлийн жилийн төрөлжсөн мэргэшлийн сургалтын төгсөлтийн улсын шалгалтын хуваарь 

Мэргэшлийн чиглэл

Шалгалтанд орох эмч нарын тоо

Шалгалтын хуваарь

Хяналт тавих мэргэжилтэн

Онол

Дадлага

1

Амьсгалын замын өвчин судлал

4

2016.09.13 өдөр 15:00 цагт

2016.09.14-20 өдөр

Д.Дондогмаа

2

Зүрх судасны өвчин судлал

5

3

Хэрлэг, үе судлал

1

4

Хоол боловсруулах эрхтний өвчин судлал

1

5

Цусны өвчин судлал

3

6

Дотоод шүүрлийн өвчин судлал

2

 

Бүгд

16