Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Хүн ам, эрүүл мэндийн байгууллагыг эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй, чанарын баталгаатай, сонголт хийх боломж бүхий эм, эмнэлгийн хэрэгслээр  тасралтгүй, хүртээмжтэй хангаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх үйл хэрэгт хамтран ажиллах талаар уулзалт зохион байгуулагдаж байна.

П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАР

Орчин үеийн анагаах ухаанд аливаа өвчнийг эмчлэх, хянах, урьдчилан сэргийлэхэд томоохон  дэвшлүүд гарсаар байгаагийн зэрэгцээ эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлогооны бүтээгдэхүүнтэй холбоотой гаж нөлөөний тохиолдол ихэсч, түүнээс шалтгаалсан өвчлөл, эндэгдлийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна.

Иймд хүн амын оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтэд аюулгүй эм биобэлдмэл хэрэглэх нөхцлийг бүрдүүлэх, эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх болон бүртгэлийн дараах аюулгүй байдлыг хянах үйл ажиллагааг тогтмолжуулах асуудал нэн чухал бөгөөд Монгол улсад эмийн гаж нөлөөг бүртгэн мэдээлэх тогтолцоог 2005 оноос бүрдүүлж, Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, ЭМС-ын 2013 оны 415 дугаар тушаалаар тус тус зохицуулан хэрэгжүүлж байна.

“Эрүүл мэндийн байгууллагуудыг магадлан итгэмжлэлд бэлдэх нь” цахим   цуврал сургалтын хоёр дахь дугаар 2017 оны 04 сарын 28-ны өдөр 13.30-15.30 цагийн хооронд ЭМХТ-ийн цахим сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.