Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
...БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР СУЛ АЖЛЫН БАЙР

БУЛГАН АЙМГИЙН   ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР СУЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗАХИАЛГА

Ажлын байрны захиалга өгч буй байгууллагын нэр, хаяг

Ажлын байрны нэр

Ажлын байранд тавигдах шаардлага

Материал хүлээн  

авах эхлэх

дуусах хугацаа

1

 

Хишиг-Өндөр сумын Сум дундын эмнэлэг

Эх барих эмэгтэйчүүдийн их эмч

  • · Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй
  • · Эх барих эмэгтэйчүүдийн мэргэжил эзэмшсэн

2016.05.20-ноос

2016.06.20 хүртэл

Шүдний эмч

  • · Нүүр ам судлалын эмч  мэргэжилтэй
  • · Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй

Мэс заслын эмч

  • · Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй
  • · Мэс заслын эмчийн мэргэжил эзэмшсэн

2

Усан спорт сургалтын төв

Их эмч

  • · Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй

 

2016.05.20-ноос 2016.06.01 хүртэл

3

Тэшиг сумын ЭМТ

Их эмч

  • · Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй

 

2016.05.20-ноос

2016.06.20 хүртэл

4

Хутаг-Өндөр сумын Сум дундын эмнэлэг

Мэс заслын эмч

  • · Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй
  • · Мэс заслын эмчийн мэргэжил эзэмшсэн

Хүүхдийн эмч

  • · Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй
  • · Хүүхдийн  эмчийн мэргэжил эзэмшсэн

5

Аймгийн Нэгдсэн эмнэлэг

Дүрс оношлогооны эмч

  • · Эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй
  • · Дүрс оношлогооны чиглэлээр мэргэжил эзэмшсэн

Эм зүйч

  • · Эм барих зөвшөөрөлтэй

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт

•           Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх

•           Мэргэжлийн дипломны хуулбар

•           Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

•           Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

•           Иргэний үнэмлэхний хуулбар

•           Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

•           Багаар ажиллах чадвартай

•           Компьютерийн зохих түвшний мэдлэгтэй байх

Материал хүлээн авах газар

Эрүүл мэндийн газрын   202  тоот өрөө

Ажлын байрны талаар мэдээлэл  өгөх  хүн:

Хүний нөөцийн мэргэжилтэн        С. Солонго.    

Утас: 88112744