Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.
Програмистууд авна.

Ажлын байрны зар - Програмистууд авна. 

Эрүүл мэндийн хөгжлийн төвд Эрүүл мэндийн удирлагын мэдээлэлийн тогтолцоог цахимжуулах төсөлд дараах ажлын байранд хүн шалгаруулж авна.

Тавигдах шаардлага:

  • 4 болон түүнээсдээш жил ажилласан туршлагатай, англи хэлний дундаас дээгүүр шатны мэдлэгтэй, баг болж хамтран ажиллах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх хүсэлтэй, тогтвортой 4-6 жил ажиллахПрограмист-2 хүн
  • 6 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай, англи хэлний дундаас дээгүүр түвшний мэдлэгтэй, багийг удирдан авч явах, прогргам хангамжийн сургалт явуулах чадвартай ахисан түвшиний, тогтвортой 2-3 жил ажиллахПрограмист-1 хүн

Төрийн албан хаагчийн анкетийг монгол хэл дээр,өөрийн CV-г англи хэл дээр бэлтгэнЭрүүл мэндийн хөгжлийн төвийн 305 тоотод 2016 оны 5 дүгээр сар 20 хүртэл авах болно. Хувийн анкеттай танилцаад хариуг утсаар болон электрон шуудангаар мэдэгдэнэ. Анкет тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд оруулж, шалгарсан хүмүүсийг ажлын байранд авна. Ярилцлагыг англи хэл дээр авна. 

Хаяг: Сүхбаатардүүрэг, 1-р хороо, Энхтайвны гудамж-13Б, Улаанбаатар /Улсын 1-р төв эмнэлгийн урд/