Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.03.16/

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний мэдээ:
    2016 он гарсаар улсын хэмжээнд нийт 9611 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 1890 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.
    3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 398 хүн хандсаны 334 нь улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээс 63 нь хэвтэж, 215 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ.
    Улаанбурхан өвчний улмаас нийт 400 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 16 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт байгаа ба 0-8 сартай 14, 9 ба 11 сартай хүүхэд 2 байна. 


Эх сурвалж: ХӨСҮТ

Архины хордлогын мэдээ:
Өнгөрсөн 7 хоногийн байдлаар Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас нийт 443 хүн хандсаны 23 (5.2%) нь хэвтэн эмчлэгдсэн байна. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногоос 1.1%-иар өсч, өмнөх 7 хоногоос 3.8%-иар буурчээ.

Эх сурвалж: НЭМГ


Дэлхий дахинд:
Гиллен-Баррын хам шинж, АНУ-д:
Тус улсад Зика вирүст халдвартай лабораторийн шинжилгээгээр батлагдсан 2 хүнд Гиллен-Баррын хам шинж илэрсэнийг мэдээлсэн байна. 30 настай, 80 настай хүмүүс өвчилсөн бөгөөд 1 нь Салвадор улсад аялсан өгүүлэмжтэй байна.


Эх сурвалж: ДЭМБ