Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
“Экспо Монголиа 2016”

“Экспо Монголиа 2016” Олон Улсын үзэсгэлэн, хурлыг Монгол улсын засгийн газар, ХБНГУ-ын Эдийн засгийн яамтай хамтран 2016 оны 5 сарын 23-аас 25-ны өдрүүдэд Буянт-Ухаа Спортын Ордонд зохион байгуулах гэж байна.

Тус үзэсгэлэн нь Хөдөө Аж Ахуй, Газар тариалан, Уул уурхай, Дэд бүтэц, Барилга байгууламж, Байгаль орчны ногоон технологи, Эмнэлэг, эрүүл мэндийн хангамж, Аж үйлдвэр, үйлдвэрлэлийн дэвшилтэт тоног төхөөрөмж, шинэлэг санаа гэх мэт бүх салбарыг дэмжин зохион байгуулагддаг тул албан байгууллага, компани, ААН та бүхнийг олон улсын үзэсгэлэн, хуралд бүртгүүлж олон улсын тавцанд өөрийн шинэ төсөл, санааг хуваалцан бизнесийн түншлэлээ өргөжүүлж, зөвхөн танд зориулсан бизнесийн үйлчилгээг алдалгүй авахыг санал болгож байна.


Арга хэмжээний нэр:
"Экспо Монголиа" 2016, Уул уурхай болон бусад салбарын тогтвортой хөгжлийн олон улсын хурал, үзэсгэлэн

Зохион байгуулагчид:
-Ёот Фау Консалт ХХК, Улаанбаатар хот, Монгол Улс
-Expo Mongolia 21 GmbH, Хамбург, Герман Улс

Арга хэмжээ болох газар:
Буянт-Ухаа Спортын Ордон

Үзэсгэлэн болох хугацаа:
2016 оны 5 сарын 23-наас 25ны өдрүүдэд
Өдөр бүр 10:00 цагаас 18:00 цаг хүртэл

ЭКСПО МОНГОЛИА ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦОХ САЛБАРУУД:
-Барилга, Байгууламж
-Уул уурхай
-Нүүрс, байгалийн нөөц баялаг
-Дэд бүтэц
-Байгаль орчны технологи, хотын тоног төхөөрөмж
-Туслах эрчим хүч, цахилгаан
-Эмнэлэг, эрүүл мэндийн халамж, үйлчилгээ
-Хөдөө аж ахуй, ойжуулалт
-Хоол хүнс, боловсруулалт
-Тээвэрлэлт болон логистик
-Аж үйлдвэр, үйлдвэрлэл, тог цахилгаан
-Мэдээлэл, харилцаа холбооны технологи
-Банк, Cанхүү
-Судалгаа, Боловсрол, Нийгмийн үйлчилгээ
-Редакцууд, Мэдээлэл, Хэвлэх үйлдвэрлэл

Дэлгэрэнгүй мэдээллийг:
Веб: www.expomongolia.com
Утас:  + 976 - 70009471
И-майл:   contact@expomongolia.com
Фэйсбүүк: Expo Mongolia 2016