Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.01.11/

2016 оны 1 дүгээр сарын 11-ний  өдрийн 10 цагийн байдлаар
Монгол улсын хэмжээнд:
Газар хөдлөлт:

Булган аймгийн Могод сумын Баянгол багийн нутаг (сумын төвөөс урд зүгт 33 км)-т “Түлээ уул” гэдэг газар 2016.01.10-ны өдрийн 08:35 цагт 4.5 магнитутын газар хөдлөлт болсон ба учирсан хохирол байхгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Малын галзуу өвчин:

-Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн “Цагаан нүхт” гэдэг газарт 1 үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсоныг устган, дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2016.01.04-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тус тус тогтоогдсон.
-Тус сумын Засаг даргын 2016.01.04-ний өдрийн А/02 дугаар захирамжаар 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоож, 53 малыг вакцинжуулж, 160м2 талбайд халдваргүйтгэл хийсэн.

Эх сурвалж: ОБЕГ

Дэлхий дахинд:
Шувууны томуугийн H5N6 вирүст халдвар:

1 дүгээр сарын 8-ны өдөр БНХАУ-аас ДЭМБ-д шувууны томуугийн H5N6 вирүст халдварын 2 лабораториор батлагдсан тохиолдлыг мэдээлсэн байна.
-25 настай, эрэгтэй. Guangdong дүүргийн Shenzhen хотод амьдардаг. Шувууны аж ахуйд зочилсон өгүүлэмжтэй. 1 сарын 1-нд шинж тэмдэг илэрсэн. 4-нд эмнэлэгт хандсан. Биеийн байдал хүнд байна. 20 ойрын хавьтлыг илрүүлэн хяналтад авсан.
-42 настай, эрэгтэй. Guangdong дүүргийн Jieyang City хотод амьдардаг. Шувууны аж ахуйд очсон өгүүлэмжтэй. 12 сарын 12-нд шинж тэмдэг эхэлсэн. 12 сарын 19-нд эмнэлэгт хандсан.  21-нд нас барсан байна.
Тус улсын ЗГ-аас тохиолдлын эмчилгээний менежментийг сайжруулах, томуугийн тандалтын тогтолцоог эрчимжүүлэх, тархвар судлалын судалгаа хийгдэж, ойрын хавьтлыг судалж байна.