Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нартай уулзалт зохион байгууллаа.

2019-2020 оны хичээлийн жилийн үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлтийн бүртгэл 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхэлсэн билээ.  Эрүүл мэндийн хөгжлийн төв Эрүүл мэндийн яамтай хамтран 2019 оны 09 сарын 06-ны өдөр дээрх асуудлаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Ерөнхий захирал Б.Нарантуяа нээж,  Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын шинэчлэлийн талаар,  Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Баярмаа,  Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны ахлах мэргэжилтэн Б.Мөнхцэцэг нар 2019-2020  оны хичээлийн жилийн үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлтийн шалгалтын бэлтгэл ажил, анхаарах асуудлаар мэдээлэл хийлээ.

Мөн уг уулзалтаар үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн сургалтын элсэлт, төгсөлтийн шалгалт, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн  төлөвлөлт, тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.

Уулзалтад 15 аймгийн Эрүүл мэндийн гарын дарга, хэлтсийн дарга, Нэгдсэн эмнэлгийн дарга нар оролцлоо.