Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.
ЭМХТ-д доорх сул ажлын байранд ажилтан шалгаруулж авна

ЭРҮҮЛ МЭНДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВД ДООРХИ СУЛ АЖЛЫН БАЙРАНД АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА

2015.05.14

 Ажлын байрны нэр:   Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт тохируулга  хариуцсан мэргэжилтэн

 “В” ТАВИГДАХ ШААРДЛАГА

1. Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1 Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

Чухал шаардлагатай

 

Шаардлагатай

 

 

Боловсрол

Дипломын дээд, бакалавр

Магистрын зэрэг болон түүнээс дээш

Мэргэжил

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер

 

Мэргэшил

Мэргэжлийн дагуу курс, сургалтанд хамрагдсан байх

 

Туршлага

Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан 

Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан

Ур чадвар

Асуудлыг бүтээлчээр шийдвэрлэдэг, зөрчлийг зохицуулдаг, багаар ажилладаг,  манлайлагч, оновчтой шийдвэр гаргадаг,  гадаад хэлний зохих мэдлэгтэй,компьютерийн өргөн хэрэглээний програмуудыг сайн эзэмшсэн, интернет,  дотоод сүлжээг бүрэн ашигладаг

 

1.2.Тусгай шаардлага:

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, нууцыг чанд хадгалах

 

Бүрдүүлэх материал: 

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын баримт бичиг
  • Иргэний үнэмлэх
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтэр

Дээрхи шаардлагыг хангаж байгаа иргэдийг 2015 оны 05  дугаар сарын 15-ны өдөр хүртэл Эрүүл мэндийн газрын Захиргааны  хэлтсийн 203 тоотод бүртгэнэ.

Утас 8804 6810