Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
ЭМСЯ-НЫ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН ТӨВИЙН МЭДЭЭ /2016.03.15/

МОНГОЛ УЛСАД:

Газар хөдлөлт:

Увс аймгийн Бөхмөрөн сумын төвөөс зүүн хойд зүгт 47 км-т “Булгийн-Эх” гэдэг газарт 3 дугаар сарын 12-ны өдрийн 08:30 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, учирсан хохирол байхгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ

Улаанбурхан өвчний орны мэдээ:

3 дугаар сарын 12-13-нд ХӨСҮТ-ийн амбулаториор нийт 594 хүн хандсаны 552 (93%) нь улаанбурхан өвчний сэжигтэй оношоор хандаж, 100 хүн хэвтсэн байна.  Одоо ХӨСҮТ-ийн  хурц халдварт өвчний 452 орны 398-д улаанбурхан өвчтэй, 54 нь бусад халдварт өвчний оноштой хүн хэвтэн эмчлэгдэж байна. Үүнээс эрчимт эмчилгээний тасагт 0-1 настай 17 хүүхэд эмчлэгдэж хүүхдүүд байна.Улаанбурхан өвчний сүүлийн 7 хоногийн мэдээг хавсаргав.

 Эх сурвалж: ХӨСҮТ

 

ДЭЛХИЙ ДАХИНД:

Зика вирүст халдвар:

    Венесуэл улсад 2015 оны 41 дэх 7 хоногоос 2016 оны 6 дах 7 хоногийн байдлаар нийт 16942 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Нийт 801 сорьц хүлээн авч шинжилсэний 352 (44%) нь эерэг дүнтэй тодорхойлогдсон байна.    Тархвар судлалын 1-6 дах 7 хоногийн байдлаар жирэмсэн эхчүүдээс 226 сорьц цуглуулан шинжлэхэд 153 (67.7%)-д эерэг дүнтэй тодорхойлогджээ.

 Эх сурвалж: ДЭМБ