Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 44 960 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 306 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 45 308 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 359 хүүхдээр буюу 0.8 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 159 буюу 51.1 хувь нь хүү, 22 149 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 10 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.6-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 599 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 720 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 9 933 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 116 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6 027 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 3 906 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 26 төрлийн 25 976 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 80.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1050 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДЭД ДАРГА Ц.ХУНГИЙН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДЭД ДАРГА Ц.ХУНГИЙН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛД ЗҮРХ СУДАС, ЧИХРИЙН ШИЖИН ӨВЧНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ХИЙСЭН МЭДЭЭЛЭЛ

Халдварт бус өвчин гэж амьдралын хэв маяг, зан үйлийн буруу дадал, хэвшлээс үүдэлтэй өвчин эмгэгийг хэлдэг. Монгол улсад сүүлийн жилүүдэд нийгэм, соёл, ахуй амьдралын хэв маяг, зан үйлээс хамааран зүрх судас, чихрийн шижин өвчнөөр өвчлөгсдийн тоо нэмэгдэж байна. Тухайлбал: 2010 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр амбулаторт бүртгэгдсэн өвчлөл  10 000 хүн амд зүрх судасны тогтолцооны өвчин -708.5 (үүнээс цусны даралт ихсэх өвчний тархалт- 300.3, зүрхний ишеми өвчний тархалт-177), хорт хавдар-121.9 (үүнээс элэгний хорт хавдарын тархалт- 13.7 ,  умай хүзүүний хорт хавдарын тархалт- 14.6, хөхний хорт хавдарын тархалт-8.2), чихрийн шижин өвчин- 29.4 байна. Түүнчлэн хүн амын нас баралтын эхний 5 шалтгаанд 10 000 хүн амд зүрх судасны өвчин -(23.61), хавдар –(13.02), өвчлөл ба нас баралтын гадны шалтгаан (10.11),  хоол боловсруулах тогтолцооны өвчин- (5.30),  амьсгалын тогтолцооны өвчин- (2.72)  орж байна. Тамхи татах, архи уух, артерийн даралт өндөр байх, цусан дах глюкоз ихсэх, таргалалт, хөдөлгөөний хомсдол, буруу хооллолт зэрэг эрсдлүүд нь зүрх судасны эмгэг, тархины цус харвалт, чихрийн шижин өвчинд хүргэдэг. 2009 онд хийгдсэн “Халдварт бус өвчин осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын судалгаа”-гаар хүн амын 27.6 %  тамхи татдаг, нийт хүн амын 38.6% сүүлийн 1 сард архи, согтууруулах ундаа хэрэглэдгийг тогтоосон. Мөн тус судалгаагаар 15–64 насны хүн амын гуравны нэгээс дээш хувь нь илүүдэл жинтэй буюу таргалалттай,  нийт хүн амын 7.5 хувь хөдөлгөөний хомсдолтой байгааг тогтоожээ. Эдгээр халдварт бус өвчнийг үүсгэдэг хүчин зүйлс хэдий чинээ олон байна зүрх судасны өвчин, чихрийн шижингээр өвдөх магадлал төдий чинээ өндөр байдаг.  Хэрвээ та эрүүл хооллож, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж, биеийн жингээ хэвийн хэмжээнд барьснаар зүрх судасны эмгэгийг 80 хувь, 2-р  хэв шинжийн чихрийн шижинг 90 хувь, хорт хавдрын өвчлөлийг 30 хувиар бууруулах боломжтой юм.

Цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагаа:

 Зүрх судасны болон чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэхтэй холбоотой мэдээлэл сургалт сурталчилгааны ажлыг олон нийтийн оролцоог ханган үндэсний хэмжээнд зохион байгуулах шаардлагатай юм. Үүнд:

  • Орон нутгийн өөрсдийн онцлог, эрэлт хэрэгцээ дээр үндэслэн мэдээлэл, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
  • Шийдвэр гаргагч нарт зориулан зүрх судас, чихрийн шижин  өвчнний эрсдэлт зүйл болох архи, тамхины хэрэглээг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг бодлого, төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлэх талаар ухуулга нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах;
  • Хүн амын дунд тамхи, архины хор хөнөөл,  идэвхтэй хөдөлгөөний ач холбогдол, хийжүүлсэн ундаа, өөх тос, давсны агууламж ихтэй хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах, бууруулах талаар мэдээлэл сургалт, сурталчилгааг зохион байгуулах;
  • Хүн амд артерийн даралт, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахын ач холбогдлын талаар сурталчлах;
  • Эмнэлгийн эмч, ажилтнуудад артерийн даралт, чихрийн шижин өвчний эмнэл зүйн удирдамжийг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйгээр хангах;