Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
"Эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын анхдугаар үзэсгэлэн” нээлтээ хийлээ

 Монгол улсын эрүүл мэндийн яам, БНХАУ-ын Шанхай хотын SCIS ХХК, Эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэг хамтран “Эмнэлгийн тоног төхөөрөмжийн олон улсын анхдугаар үзэсгэлэн”-г зохион байгуулж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Монгол улсын ерөнхий сайдын зөвлөх Э. Дөлгөөн, Шанхайн эмнэлгийн тоног төхөөрөмжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ву Чан Ли, Шанхайн мэдээлэл, зуучлалын байгууллагын ерөнхий захирал Чангдо Вой болон эрүүл мэндийн байгууллагуудын удирдах ажилтнууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо. Эрүүл мэндийн сайд үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, Монгол улсын эрүүл мэндийн салбарт технологийн шинэчлэлийг хийж тодорхой үр дүнд хүрч байгааг хэлсэн. Тухайлбал, Монгол улсад эрхтэн шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх, перинаталогийн тусламж үйлчилгээг сайжруулахад технологийн шинэчлэлийг хэрэгжүүлж, эхний үр дүнгээ үзээд байна. Энэхүү үзэсгэлэнгээс манай салбарын хүмүүс эмчилгээ, оношилгооний шинэ ололт дэвшлийг олж харна гэдэгт найдаж байгаагаа хэллээ. Тус үзэсгэлэнд танилцуулагдаж буй тоног, төхөөрөмж нь зөвхөн анагаах ухааны дэвшлийг таниулаад зогсохгүй Монгол улсад суурьших, нутагших ажлын нэг хэсэг болно. Монгол улсын эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног, төхөөрөмж байвал авч хэрэглэх талаар судлахаа мэдэгдлээ.

alt

Гурван өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнд Олон улсын GE Healtcare, Metdronic, Covidien, Pentax, Nihon Kohden, Belimed AG, ERBE, Kangda, Boxun, Siling зэрэг эрүүл мэндийн салбарын дэлхийд тэргүүлэгч эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 17 компани оролцож, технологийн дэвшлийг Монгол улсад анх удаагаа толилуулж байна. Энэхүү үйл ажиллагаа нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношилгоо, эмчилгээний дэвшилтэт техник, технологийн талаар олон нийтэд танилцуулан сурталчлах, төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, нөхцөл бололцоог олгож буйгаараа онцлогтой юм.

alt

alt

alt

alt

alt

alt

www.moh.mn