Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн цахим шалгалтын дүн
Шифр Овог Нэр Шалгалт өгсөн чиглэл Оноо Үр дүн
1 3942 Онгойбор Адъяасүрэн Сувилагч 44 Тэнцээгүй
2 5381 муттахи Айшашу Сувилагч 47 Тэнцээгүй
3 3943 Баярмагнай Баасанцэрэн Сувилагч 37 Тэнцээгүй
4 3348 Цогтбаатар Батцэнгэл УАУ эмч    
5 4501 Ганбаатар Батцэцэг Эм найруулагч 51 Тэнцээгүй
6 4639 Сухэеэ Баярсайхан Бага эмч 71 Тэнцсэн
7 7055 Хүрэлбаатар Болорчулуун Ерөнхий эмч    
8 3034 Чулуунхүү Булган Насс    
9 3940 Намсрайжав Бүрэнжаргал Сувилагч 82 Тэнцсэн
10 4502 Отгонбаяр Дэлгэрмаа Эм найруулагч    
11 2502 Энхбаатар Нандин-Эрдэнэ Ерөнхий эмч/Хүүхдийн/ 73 Тэнцсэн
12 3941 Рэнцэн Насанжаргал Сувилагч    
13 3939 Бүдбазар Отгонжаргал Сувилагч 75 Тэнцсэн
14 5380 Батжаргал Солонго Сувилагч 61 Тэнцээгүй
15 8318 түмэнжаргал Цогзолмаа Эм зүйч    
16 4250 Басан Энхтуяа Эм зүйч