Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
“ТЭМБҮҮГ УСТГАЯ” ҮЙЛ АЖИЛЛАГААНД ДЭМЖЛЭГТ ХЯНАЛТ ХИЙЛЭЭ

Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Дархан-Уул аймгийн Хонгор сум, Хонгор сумын салхит өртөө, Орхон сум, “МЭДСТОБ”, “ГОС ХОТ” өрхийн эрүүл мэндийн төвүүд, “Нүүдэлчин” хувийн хэвшлийн эмнэлгүүдэд халдварт болон халдварт бус өвчин, түүний дотор тэмбүү өвчнийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээний зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөц, эм урвалж оношлуурын ханган нийлүүлэлт лабораторийн оношилгоо, эмчилгээ, хавьтал судлал, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт сурталчилгаа зэрэг үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтын зохион байгуулалт зэрэг чиглэлээр Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа, ЭМХТ-ийн Магадлан итгэмжлэл, лицензийн албаны ахлах мэргэжилтэн Д.Бямбасүрэн, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ийн Тандалт судалгааны албаны  их эмч Б.Пүрэвдагва нарын бүрэлдэхүүнтэй  баг Эрүүл мэндийн сайдын баталсан удирдамжийн дагуу дэмжлэгт хяналт хийж ажиллаа.

Энэ үеэр ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа байгууллагынхаа зүгээс Дархан-Уул аймгийн ЭМГ-т 300 тэмбүүгийн  түргэвчилсэн оношлуур, ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ/ТСА-аас 300 ширхэг бензатин пенициллиныг гардуулан өглөө.

Дархан-Уул аймгийн 3 сум Тэмбүүгүй сум болоод байна.