Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
...ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТНЫ НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛАХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Монгол улсын Засгийн газрын  “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 2019 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/193 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрийг баталсан. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран энэхүү хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг 2019 оны 08 сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төв дээр зохион байгууллаа. Уулзалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Захиргаа, санхүү, дотоод хяналтын  албаны  дарга Т.Содгэрэл  нээж, Эрүүл мэндийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяа Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллын үндэсний хөтөлбөрийг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Мөн Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/295 дугаар тушаалаар жил бүрийн 8 дугаар сарыг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар болгон зарласны дагуу энэ жилийн 8 дугаар сард зохион байгуулах ажлын талаар санал солилцов.

Уулзалтад Эрүүл мэндийн яамны харьяа 14 байгууллага, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа 12 байгууллага, Төрийн тусгай албан хаагчдын Нэгдсэн эмнэлэг, Цэргийн төв эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэн зэрэг байгууллагын хүний нөөцийн болон сургалтын албаны дарга мэргэжилтнүүд оролцлоо.