Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.
Мэргэжлийн зэрэг олгох онолын шалгалт зохион байгуулагдлаа.

Энэ жилийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжлийн зэрэг олгох онолын шалгалтыг  Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн 2018 оны 2–р хурлын тогтоолоор баталсан чиглэлүүдийн дагуу 11-н мэргэжлийн салбар зөвлөл, 11-н нийгэмлэг, 3-н холбоо нийт 25 байгууллагад мэргэжлийн зэргийн шалгалт зохион байгуулах эрх олгосны дагуу Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын  “2018 онд мэргэжлийн зэргийн шалгалтад орох эмнэлгийн мэргэжилтний нэрс, чиглэл, шалгалтын комиссын бүрэлдэхүүн, хуваарь батлах тухай” 2018 оны 09-р сарын 19-ний өдрийн А/131 дугаар тушаалаар батлагдсан шалгалтын комисс, хөндлөнгийн хяналтын бүрэлдэхүүнтэйгээр хамтран ажиллах гэрээний хүрээнд 2018 оны 09-р сарын 25-наас 27-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирлын тушаалаар мэргэжлийн зэргийн онолын шалгалтад 1121 эмнэлгийн мэргэжилтэн орох ёстойгоос шалгалтад орсон -1021, онолын шалгалтад ирээгүй - 99 эмнэлгийн мэргэжилтэн байна.

            Онолын шалгалтад орсон 1021 эмнэлгийн мэргэжилтэн шалгалт зохион байгуулах эрх бүхий мэргэжлийн салбар зөвлөл, нийгэмлэг, холбооны битүүмжлэн ирүүлсэн мэргэшлийн чиглэлийн - 80, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн битүүмжлэн ирүүлсэн хууль эрх зүй, ёс зүйн чиглэлийн - 20 нийт 100 асуулт бүхий сорилыг 120 минут бөглөн онолын мэдлэгээ шалгууллаа.  Шалгалтын амжилт 55.4 хувьтай байна.

–     Онолын шалгалтад тэнцсэн эмнэлгийн мэргэжилтний тоо – 566;

–     Онолын шалгалтад тэнцээгүй эмнэлгийн мэргэжилтний тоо - 455;

Сувилахуй судлалын чиглэлээр онолын шалгалтад 518 эмнэлгийн мэргэжилтэн орсноос зөвлөх зэрэг горилох шалгалтад 19 эмнэлгийн мэргэжилтэн орсон байна. Шалгалтын амжилт 33 % байлаа. Үүнээс:

–     Улаанбаатар хотод зохион байгуулсан онолын шалгалтад тэнцсэн -119,

–     Говь–Алтай аймагт зохион байгуулсан онолын шалгалтад 52 эмнэлгийн мэргэжилтэн тэнцсэн байна.

Энэ жилийн шалгалтын тухайд Эрүүл мэндийн яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн зөвлөлийн тогтоолоор Сувилахуй судлалын чиглэлээр мэргэжлийн зэрэг горилох хүсэлтэй эмнэлгийн мэргэжилтнүүдэд дараах боломжуудийг бүрдүүллээ.  Үүнд:

  1. Онол болон дадлага шалгалтын босго оноог  85 байсныг бууруулан 80 болгосон.

Сувилахуй судлалын чиглэлээр зөвлөх зэрэг хамгаалахад боловсролын докторын зэрэг хамгаалсан байх нийтлэг шалгуурыг мөрдөхгүйгээр шалгалт зохион байгуулсан болно.