Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 71 046 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 527 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 71 622 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 662 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 22.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 36 743 буюу 51.3 хувь нь хүү, 34 879 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 941 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1136 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 53 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 15531 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 191 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9499 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6032 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 11 сарын байдлаар 28 төрлийн 39 553 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 122.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2045 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 4.1-оор нэмэгдсэн байна.
Сул ажлын байрны зар

ТӨРИЙН ТУСГАЙ АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ДАРААХ АЖЛЫН БАЙРЫГ НЭЭЛТТЭЙ ЗАРЛАЖ БАЙНА.

1. Бөөр-гемодиализийн эмч-1
Хүний их эмч мэргэжилтэй, эмчлэх эрхийн зөвшөөрөлтэй, бөөрний эмчийн нарийн мэргэшил эзэмшсэн, гемодиализ судлал мэргэжлээр сургалтанд хамрагдсан, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй байх. 

Мэргэжлийн болон эрдмийн зэрэг, цолтой бол давуу тал болно.

2. Сэтгэл зүйч-1
Бакалаварын боловсролтой, сэтгэл судлал мэргэжилтэй, эрүүл мэндийн байгууллагад мэргэжлээрээ 5 ба түүнээс дээш жил ажилласан, эрдмийн цолтой бол давуу тал болно.

3. Тооцооны нягтлан бодогч-1 
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, мэргэжлээрээ төрийн байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, баримт бичиг боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх.
Дээрх ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага
1. Хувийн зохион байгуулалт сайтай
2. Багаар хамтран ажиллах
3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
4. Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
5. Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
6. Гадаад хэлний зохих мэдлэгтэй
7. Цэргийн эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.
8. 36 хүртэлх насны

4. Ерөнхий мэргэжлийн сувилагч-10
Сувилахуй чиглэлээр бакалаврын боловсролтой, сувилагч, бага эмч, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, сувилах үйл ажиллагаа эрхийн зөвшөөрөлтэй, мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил тасралтгүй ажилласан, ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй байх. Мэргэжлийн болон эрдмийн зэрэг, цолтой бол давуу тал болно.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага
1. Хувийн зохион байгуулалт сайтай
2. Багаар хамтран ажиллах
3. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах
4. Байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах
5. Компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
6. Гадаад хэлний зохих мэдлэгтэй
7. Цэргийн эмнэлэгт тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй.

Сонирхсон иргэд дараах материалыг бүрдүүлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 17.00 цагт багтаан ирүүлнэ үү.

Үүнд: - Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /I маягт/ - Төгссөн сургууль, дамжааны диплом, үнэмлэх, гэрчилгээний хуулбар - Иргэний үнэмлэхний хуулбар - Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл - Нотариатаар батлуулсан эмчлэх эрхийн зөвшөөрлийн хуулбар

Лавлах утас: Хүний нөөцийн алба 51-265341, 51-262637