Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 44 960 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 306 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 45 308 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 359 хүүхдээр буюу 0.8 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 159 буюу 51.1 хувь нь хүү, 22 149 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 10 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.1 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.6-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 599 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 720 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 37 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 9 933 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 116 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6 027 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 3 906 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 7 сарын байдлаар 26 төрлийн 25 976 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 80.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1050 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
Дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газарт дараах ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

 

  1. Ажлын байрны нэр: Хэвлэл мэдээллийн байгууллага  хариуцсан ажилтан

 

“В”  ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Ажлын байранд тавигдах шаардлага:

1.1.Ерөнхий шаардлага:

Үзүүлэлт

 

Чухал шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

 

Дээд боловсролын  бакалавр

 

Мэргэжил

 

Сэтгүүлч, радио, телевизийн найруулагч

 

Мэргэшил

 

 

Эрүүл мэндийг дэмжих, эрүүл зан үйл төлөвшүүлэх сургалтанд хамрагдаж  байсан

Туршлага

 

Төрийн  байгууллагад  мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан

Мэргэжлээрээ 5- аас доошгүй жил ажилласан

Ур чадвар

 

Үүрэг, хариуцлага хүлээх, өөрийгөө хөгжүүлэх, асуудал боловсруулах, багаар ажиллах, англи,   орос хэлний мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний программуудыг сайн эзэмшсэн. Интэрнетийн орчинд ажиллах, дотоод сүлжээг бүрэн ашиглах.

 

 

1.2.Тусгай шаардлага:

 

Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих, нууцыг чанд хадгалах 

Хорт зуршилгүй

 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын баримт бичиг
  • Иргэний үнэмлэх
  • Өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ял шийтгэлгүй болох Цагдаагийн газрын тодорхойлолт

Дээрхи шаардлагыг хангаж байгаа иргэдийг 2012 оны 8  дугаар сарын 25-ны өдөр хүртэл Эрүүл мэндийн газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн 203 тоотод бүртгэнэ.