Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
2017-12-01-ний төрөлжсөн мэргэжлийн төгсөлтийн давтан цахим шалгалтын дүн
2017-12-01-ний төрөлжсөн мэргэжлийн төгсөлтийн давтан цахим шалгалтын дүн
Код Регистер№ Мэргэжил  Авсан оноо Үр дүн  Шалгалтын огноо 
1 1802 ЧЖ73040966 Бөөр судлал 87 Тэнцсэн 12/1/2017
2 1801 АА86111224 Бөөр судлал 97 Тэнцсэн 12/1/2017
3 1400 ПК85010107 Зүрх судлал 85 Тэнцсэн 12/1/2017
4 1800 СП78111202 Бөөр судлал 83 Тэнцсэн 12/1/2017
5 9871 УШ89041619 Ревматологи 80 Тэнцсэн 12/1/2017
6 1803 ЦД84120615 Бөөр судлал 98 Тэнцсэн 12/1/2017
7 1000 УП92012207 Хоол боловсруулах тогтолцоо судлал 84 Тэнцсэн 12/1/2017
8 2001 ИБ88091829 Мэдрэлийн мэс засал 90 Тэнцсэн 12/1/2017
9 2002 УУ89032514 Мэдрэлийн мэс засал 95 Тэнцсэн 12/1/2017