Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 31 748 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 174 төрөлтөөр буюу 0.6 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 31 974 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 хүүхдээр буюу 0.6 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 16 315 буюу 51.0 хувь нь хүү, 15 659 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 4 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 12.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 443 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 527 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 7 243 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 94 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 4 356 тохиолдол буюу 60.1 хувь нь эрэгтэй, 2 887 буюу 39.9 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 5 сарын байдлаар 26 төрлийн 18 863 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 58.2 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1 334 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.0-оор нэмэгдсэн байна.
Дархан-уул, Сэлэнгэ аймагт Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эм зүйн мэргэжилтний ёс зүй

Дархан-уул, Сэлэнгэ аймагт Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эм зүйн мэргэжилтний ёс зүй, харьцаа хандлагыг сайжруулах сургалт хийлээ

ДЭМБ-ийн  “Антибиотикийг хэтрүүлэн буруу хэрэглэхийг зогсооё”, “Нянгийн тэсвэржилт үүсэхийн эсрэг тэмцэе” дэлхийн долоо хоног болж дэлхийн улс орон бүр иргэдийнхээ Антибиотик эмийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх, эмийн зохистой хэрэглээг хэвшүүлэх тал дээр анхаарал хандуулж байгаа билээ.  

Энэхүү 7 хоногийн аяны  хүрээнд манай улс ч олон үйл ажиллагаа зохион байгуулж байна. Тэдгээрийн нэг болох Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, зөв сонголт, хариуцлагатай жор бичилт, зохистой хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн сургалтыг Дархан-уул, Сэлэнгэ аймгийн эмнэлгийн болон эм хангамжийн байгууллагын мэргэжилтнүүдэд зохион байгууллаа.

Уг сургалтаар

  • Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогод тусгагдсан эрүүл мэндийн болон хөдөө аж ахуйн салбарт хэрэглэгдэж байгаа антибиотикт нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх, хянах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө,
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
  •  Эмийн аюулгүй байдлын мэдээллийн цахим тогтолцоог үндэсний хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүлж, эмийг цахим жороор олгох үйл ажиллагааг эхлэх тухай,
  •  Эм зүйн салбарын бодлого, хууль эрх зүй  зэрэг  асуудлуудаар мэдээлэл хийж эмийн бүртгэл, мэдээний сангийн шинэчлэгдсэн Лайсмед програмын үйл ажиллагаа, эмийн аюулгүй байдал, гаж нөлөөний бүртгэлийн талаар хичээл заалаа.

Мөн энэ үеэр эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгодог эмийн хүртээмж хангалтгүй байгаагаас иргэд эрүүл мэндийн даатгалын үр шимийг хүртэж чадахгүй, чирэгдэлтэй байдаг талаар хэлэлцэж тулгамдаж буй асуудлуудыг ярилцан хүртээмжийг сайжруулахын тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Түүнчлэн эмч нарын жор бичилт, эмийн сангийн жороор эм олголт, иргэдийн эмийн зохистой хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах талаар ч ярилцлаа.