Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
2017-11-14-ний Увс аймгийн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим
2017-11-14-ний Увс аймгийн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтын дүн
Код Регистер№ Мэргэжил  Авсан оноо Үр дүн  Шалгалтын огноо 
1 3307 ХЕ87051902 УАУ эмч 44 Тэнцээгүй 11/14/2017
2 3636 ОД91061104 Сувилагч 80 Тэнцсэн 11/14/2017
3 4002 ОП82100716 Эх баригч 75 Тэнцсэн 11/14/2017
4 4002 ОЮ84043000 Эх баригч 72 Тэнцсэн 11/14/2017
5 4226 ОО83081681 Эм зүйч 38 Тэнцээгүй 11/14/2017
6 4227 ОО84122708 Эм зүйч 55 Тэнцээгүй 11/14/2017
7 4415 ОЛ95071407 Эм найруулагч 44 Тэнцээгүй 11/14/2017
8 4416 ОР90071505 Эм найруулагч 39 Тэнцээгүй 11/14/2017
9 4620 ОО88111419 Бага эмч 42 Тэнцээгүй 11/14/2017
10 4620 ОР64102000 Бага эмч 47 Тэнцээгүй 11/14/2017
11 4621 ОМ86122844 Бага эмч 45 Тэнцээгүй 11/14/2017
12 4621 ОЛ91030211 Бага эмч 40 Тэнцээгүй 11/14/2017
13 5353 ОГ91062801 Сувилагч 74 Тэнцсэн 11/14/2017
14 5353 ОЖ94040601 Сувилагч 57 Тэнцээгүй 11/14/2017
15 5353 ОВ94040704 Сувилагч 83 Тэнцсэн 11/14/2017
16 5354 ОИ93091580 Сувилагч 65 Тэнцээгүй 11/14/2017
17 5355 ОР93013008 Сувилагч 73 Тэнцсэн 11/14/2017
18 5356 ОВ89021001 Сувилагч 60 Тэнцээгүй 11/14/2017
19 6930 БА83091101 Ерөнхий эмч 50 Тэнцээгүй 11/14/2017
20 6931 ОЮ88011118 Ерөнхий эмч 58 Тэнцээгүй 11/14/2017
21 8004 ОО94090905 Бага эмч 37 Тэнцээгүй 11/14/2017
22 8101 ОП90071501 Уламжлалт анагаахын бага эмч 32 Тэнцээгүй 11/14/2017
23 8306 ОЙ87110303 Эм зүйч 65 Тэнцээгүй 11/14/2017