Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
2017-10-20-ны эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтын дүн
2017-10-20-ны эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтын дүн
Код Мэргэжил  Үр дүн Оноо
1 3004 Насс Тэнцээгүй 65
2 3005 Насс Тэнцээгүй 49
3 3006 Насс Тэнцээгүй 55
4 3007 Насс Тэнцээгүй 60
5 3008 Насс Тэнцээгүй 55
6 5346 Сувилагч Тэнцсэн 72
7 5349 Сувилагч Тэнцсэн 73
8 5350 Сувилагч Тэнцээгүй 63
9 5500 Ерөнхий мэргэжлийн их эмч Тэнцээгүй 52
10 5503 Ерөнхий мэргэжлийн их эмч Тэнцээгүй 69
11 5505 Ерөнхий мэргэжлийн их эмч Тэнцээгүй 46
12 7002 Уламжлалт анагаахын их эмч Тэнцсэн 79
13 8001 Бага эмч Тэнцсэн 76
14 8201 Уламжлалт анагаахын сувилагч Тэнцээгүй 62
15 8301 Эм зүйч Тэнцээгүй 68
16 8302 Эм зүйч Тэнцээгүй 64
17 1702 Мэс заслын эмч ирээгүй
18 5344 Сувилагч ирээгүй
19 5347 Сувилагч ирээгүй
20 5348 Сувилагч ирээгүй
21 5351 Сувилагч ирээгүй
22 5352 Сувилагч ирээгүй
23 5353 Сувилагч ирээгүй
24 5501 Ерөнхий мэргэжлийн их эмч ирээгүй
25 5502 Ерөнхий мэргэжлийн их эмч ирээгүй
26 5504 Ерөнхий мэргэжлийн их эмч ирээгүй
27 7001 Уламжлалт анагаахын их эмч ирээгүй
28 7501 Нүүр ам судлалын их эмч ирээгүй
29 8101 Уламжлалт анагаахын бага эмч ирээгүй
30 8807 Эх баригч ирээгүй