Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 77 601 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 543 төрөлтөөр буюу 0.7 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 78 223 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 695 хүүхдээр буюу 0.9 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 24.8 байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 18 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байна. Өнгөрсөн оны мөн үеэс 3 төрөлтөөр буюу 100 000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1040 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.3 ногдож байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 3 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1262 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 48 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нас баралтын 17 123 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 208 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 10 471 тохиолдол буюу 61.2 хувь нь эрэгтэй, 6652 буюу 38.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны жилийн эцсийн байдлаар 28 төрлийн 45 232 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 139.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3158 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.3-оор нэмэгдсэн байна.
Эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй хөгжил төслийн хаалтын үйл ажиллагаа боллоо.

Эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй хөгжил төслийн  хаалтын үйл ажиллагаа боллоо.

Эрүүл Мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Анагаах Ухааны Коллеж, Рафаэл Интернэшнл ТББ хамтран хэрэгжүүлсэн “Эмнэлгийн мэргэжилтний  тасралтгүй хөгжил” төслийн хаалтын үйл ажиллагаа 10 сарын 16-нд амжилттай зохион байгуулагдлаа.

Уг төсөл нь 2013-2017 оны хооронд эмнэлгийн мэргэжилтний чадамжийг бэхжүүлэх, хүний нөөцийн системийн менежмент болон байгууллагын соёлыг сайжруулах зорилгоор Улаанбаатар хот, Дархан уул аймагт амжилттай хэрэгжсэн. Төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын гуравдугаар амаржих газар,  Улсын нэгдүгээр амаржих газар, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн нийт 85 эмч, багшийг эмнэлзүйн сургагч багшаар, хүний нөөцийн сургагч багшаар 84 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг бэлтгэн гаргасан байна.

Төсөл нь 2013-2014 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, 2014-2015 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, 2016-2017 онд Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, Дархан-Уул аймгийн өрх болон сумын эрүүл мэндэд төвүүдэд тус тус хэрэгжсэн.  Төслийн хүрээнд зохион байгуулагдсан Эмнэлзүйн сургалт нь эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн өвчин судлал, яаралтай тусламж, зүрхний цахилгаан бичлэг, рентген оношлогоо, лабораторийн шинжилгээ, хэт авиан оношлогоо зэрэг нийт 13 чиглэлээр, хүний нөөцийн сургалт нь байгууллагын соёл, хүний нөөцийн тогтолцооны шинэчлэл зэрэг 3 чиглэлээр тус тус зохион байгуулагдсан. Сургалтад нийт 1000 гаруй эмч эмнэлгийн мэргэжилтнийг хамруулжээ.

Төслийн хүрээнд хэрэглэсэн ном, манеканыг ЭМХТ болон төсөл хэрэгжсэн байгууллагдуудад хандивласан бөгөөд эдгээр сургалтын тоног төхөөрөмжүүдийг ашиглан Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар “Симуляци сургалтын төв” –ийг нээн ажиллуулж байгаа нь эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд тасралтгүй дадлага хийж хөгжих боломжийг бүрдүүлж  байгаа билээ.