Халдвартын эмч
Ажлын байрны зорилго: Халдварын тохиолдлууд болон хүүхдийн өвчнийг оношлох, эмчлэх, зөвлөгөө өгөх, вакцины үзлэг, аялалын анагаахын үзлэг хийх, зөвлөгөө өгөх, Халдварын хяналтын хорооны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
Тавигдах шаардлага:
- Халдварт өвчин судлалын эмч, хүүхдийн эмчийн давхар мэргэжилтэй бол давуу тал болно
- Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай
- Эмчлэх эрхийн лицензтэй
- Компьютерын оффис программууд дээр ажиллах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Багаар ажиллах болон асуудал шийдвэрлэх чадвартай
Уламжлалт эмчилгээний эмч
Ажлын байрны зорилго: Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх, эм барих
Тавигдах шаардлага:
- Уламжлалт анагаахын их эмч мэргэжилтэй
- 3-аас доошгүй жилийн ажлын туршлагатай
- Зүү төөнө заслын чиглэлээр төрөлжсөн мэргэжил эзэмшсэн, уламжлалт болон зүү төөнө заслаар мэргэжлийн зэрэг хамгаалсан байвал сайн
- Компьютерийн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Сэргээн засах эмчилгээний эмчээр давхар мэргэшсэн бол давуу тал болно
Хүүхдийн эмч /Гэрээт/
Ажлын байрны зорилго: Эмчилгээ, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх.
Тавигдах шаардлага:
- Анагаах ухааны их дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн
- Хүүхдийн эмчээр мэргэшсэн, ажлын 3-с доошгүй жилийн ажлын туршлагатай
- Хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэг судлалаар мэргэшсэн бол давуу талтай
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Харилцааны өндөр ур чадвартай
Эх барих эмэгтэйчүүдийн эмч
Ажлын байрны зорилго: Эх барих, эмэгэйчүүдийн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Анагаах ухааны бакалавр болон түүнээс дээш зэргийн боловсрол эзэмшсэн
- Эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэшсэн, 2 буюу түүнээс дээш жил энэ чиглэлээр ажилласан туршлагатай
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй,
- Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслаар ажиллаж байсан бол давуу талтай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Харилцааны өндөр ур чадвартай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай
- Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэмжээг эрхэмлэн дээдэлдэг, харилцаа хандлага сайтай
Техникч /Нян судлал/
Ажлын байрны зорилго: Лабораторийн дотоод журам, халдвар хамгааллын дүрмийг чандлан сахиж, шинжилгээг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх.
Тавигдах шаардлага:
- ·Эмнэлгийн лабораторийн техникч мэргэжилтэй
- ·Нян судлалын техникчийн мэргэжил олгох курс төгссөн
- ·Нян судлалын лабораторид ажилласан туршлагатай бол сайн
- ·Компьютерийн болон англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
- ·Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн дээдэлдэг байх
Ээлжийн сувилагч
/Хүүхдийн сувилагч, ээлжийн сувилагчийн ажлын байранд байнга анкет хүлээн авна/
Ажлын байрны зорилго/ үүрэг: Эмнэлгийн тасаг, нэгжийн чиг үүргийн хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх
Тавигдах шаардлага:
- Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;
- Сувилагч мэргэжил эзэмшсэн байх
- Англи хэлний мэдлэгтэй бол давуу талтай
Хүүхдийн сувилагч
/Хүүхдийн сувилагч, ээлжийн сувилагчийн ажлын байранд байнга анкет хүлээн авна/
Ажлын байрны зорилго/ үүрэг: Эмнэлгийн тасаг, нэгжийн чиг үүргийн хүрээнд сувилахуйн тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт сувилахуйн тусламж, үйлчилгээний удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх
Тавигдах шаардлага:
- Сувилахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй;
- Сувилагч мэргэжил эзэмшсэн байх
- Англи хэлний мэдлэгтэй бол давуу талтай
Эм найруулагч
Ажлын байрны зорилго: Эмнэлгийн тусламж үйлчилгээнд шаардлагатай эм бэлдмэлийг технологийн дагуу бэлтгэх, савлах, хаяглах, хадгалах, түгээх
Тавигдах шаардлага:
- Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг эм найруулагч мэргэжлээр төгссөн
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
- Англи хэлний мэдлэгтэй
- Мэргэжлээрээ ажилласан туршлагатай. Нийтийн үйлчилгээтэй эмийн санд ажиллаж байсан бол давуу тал болно.
- Хурдан, шаламгай
- Харилцааны соёлтой
- Багаар ажиллах чадвартай
ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ
Захиргаа, хүний нөөцийн алба
8000-0202
hr@intermed.mn
www.intermed.mn