Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
Үнийн санал авах тухай ХЭВЛЭЛИЙН КОМПАНИУДАД

Үнийн санал авах тухай ХЭВЛЭЛИЙН КОМПАНИУДАД

Эм, эмнэлгийн мэргэжилтнүүдийг эмийн талаарх бодит мэдээлэл болон шинээр бүртгэгдсэн эмийн тухай мэдээллээр хангах зорилгоор “МОНГОЛ УЛСЫН 2018 ОНЫ НЯНГИЙН ЭСРЭГ ЭМИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ СУДАЛГААНЫ ТАЙЛАН” ном хэвлүүлэх шалгаруулалтад урьж байна. Хэвлэлтийн үнийн саналаа 2019 оны 05 дугаар сарын 24-ний дотор тус төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд албан бичгээр ирүүлнэ үү.

Хэвлэлтэд тавигдах техникийн шаардлага:   

  1. Нэр: “Монгол улсын 2018 оны нянгийн эсрэг эмийн хэрэглээний судалгааны тайлан” ном
  2. Хуудасны тоо:   Б5-ын 60 нүүр
  3. Дотор тал:           105гр шохойтой цаас
  4. Хавтас:                250гр шохойтой цаас, бүрэлттэй
  5. Өнгө:                   (4+4)
  6. Тоо хэмжээ:        500 ширхэг

Эхийг тухайн хэвлэлийн компаниар бэлтгүүлнэ.

Хамтран ажилласанд баярлалаа.