Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 64 769 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 657 төрөлтөөр буюу 1.0 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 65 270 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 754 хүүхдээр буюу 1.2 хувиар өсчээ. Төрөлтийн түвшин 1000 хүн амд 20.7 байна. Амьд төрсөн хүүхдийн 33 460 буюу 51.3 хувь нь хүү, 31 810 буюу 48.7 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 855 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1031 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 58 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 14 265 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 96 тохиолдлоор буурсан байна. Нас баралтын түвшин 1000 хүн амд 4.5 байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар 28 төрлийн 36 030 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 111.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1732 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 3.4-оор нэмэгдсэн байна.
Улсын гуравдугаар төв эмнэлгийн сул ажлын байр

 

Улсын гуравдугаар төв эмнэлэг дараах сул ажлын байран ажилтан сонгон шалгаруулж авна.

Нээлттэй ажлын байр

Тавигдах шаардлага

Материал хүлээн авах хугацаа

1

Гемодиализ эмчилгээний их эмч

1 орон тоо

Хүний оронд 1-2 жил ажиллах

Анагаах ухааны их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөж Бөөр, гемодиализийн их эмчийн төрөлжсөн мэргэшил эзэмшсэн байх

Эмчлэх эрхийн зөвшөөрлийн хугацаа 5 жил байх ба хүчинтэй байх

Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх,

Мэргэжлээрээ ажилласан туршлагатай

Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан

Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай 

Тус эмнэлэгт ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болон ачаалал даах чадвартай 

 

2019.04.05

2

Эм зүйч

2 орон тоо

Хүний оронд 1-2 жил          ажиллах

  • Эм зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн
  • Клиникийн эм зүйчээр мэргэшсэн
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн,
  • санаачлагатай ажиллах чадвартай
  • Өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзэлтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх,
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  •  

2019.04.05

3

Угаагч –

 

1 орон тоо

 

/эрэгтэй/

Бүрэн дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн байх Эмнэлэгт ажилласан туршлагатай бол давуу тал болно

Эмнэлгийн дотоод орчин, халдвар хамгааллын дэглэмийн талаар мэдээлэлтэй байх

Эерэг хандлагатай, ёс зүй харилцаа хандлага сайтай

Тогтвортой суурьшилтай ажиллах хүсэлтэй

Ээлжийн хуваариар ажиллах боломжтой, ажлын ачаалал даах чадвартай

 

    2019.04.01

 

 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет(Маягт №1)
  • Боловсролын гэрчилгээ, диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  • Эмчлэх сувилах эрхийн зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  • Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • 4х6 хэмжээтэй цээж зураг нэг хувь
  • Гурван үеийн намтар
  • Сонгон шалгаруулалтанд орохыг хүссэн өргөдөл

 

 

Материал хүлээн авах хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 5-р хороо, Ард-Аюушийн гудамж 1а, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сургалт хөгжил, хүний нөөцийн алба, 3 тоот өрөө

Утасны дугаар: 7700-0316

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЖИЛТАН” ажилд авна

 

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

 Иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт зохион байгуулах, халдварт бус өвчлөлөөс урдчилан сэргийлэх тандалт судалгаа явуулах

 

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • АШУИС-ийн Нийгмийн Эрүүл Мэндийн сургуулийг төгссөн.
  • Нийгмийн Эрүүл мэндийн чиглэлээр сургалт, сурталчилгааны ажлын 5-аас доошгүй жилийн туршлагатай.
  • Англи хэлний дундаас түвшний мэдлэгтэй.
  • Компьютерийн оффисын хэрэглээний програм хангамжийг ашиглах чадвартай.
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзлэлтэй.
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан.
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай.

 

Бүрдүүлэх материал:

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл:
  • Төрийн албан хаагчийн анкет:
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
  • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
  • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

 

Материал хүлээн авах хугацаа: 2019.04.01-ны 16:00 цаг хүртэл

 

Байршил: П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, өргөтгөлийн 2-р давхарт 03 тоот өрөө  Сургалт хөгжил, хүний нөөцийн алба

 

Холбоо барих утас: 976-77000316