Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
Дорноговь аймгийн эрүүл мэндийн салбарын сул ажлын байрны мэдээлэл

Улаанбадрах сумын эрүүл мэндийн төвд-  эмчлэгч эмч-1, лаборант-1, багийн эмч-1, эх баригч-1

Сайхандулаан сумын эрүүл мэндийн төвд-эмчлэгч эмч -1, эх баригч-1

Борхойн наран өрхийн эрүүл мэндийн төвд-3 их эмч

талст зам өрхийн эрүүл  мэндийн төвд-1 сувилагч

Иххэт сумын эрүүл мэндийн төвд-их эмч-1, УАУ-ны бага эмч-1, сувилагч-1

Өргөн эрүүл мэндийн төвд-1 эмчлэгч эмч, сувилагч-1

Алтанширээ сумын эрүүл мэндийн төвд - эмчлэгч эмч-1, лаборант-1

ТАВИГДАХ ШААРДЛАГА 

-Хүний их эмч, бага эмч, лаборант, сувилагч мэргэжилтэй

-Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 

-Хөдөө орон нутагт ажиллах сонирхолтой

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ 

-Мэргэжлийн үнэмлэх , диплом

-мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар 

-Төрийн албан хаагчийн анкет

-Иргэний үнэмлэхний хуулбар 

 

ХОЛБОО БАРИХ УТАС 

Дорноговь аймгийн эрүүл мэндийн газрын хүний нөөцийн мэргэжилтэн -91109920