Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Байгууллагын чиг үүргийн хүрээнд сэргээн засах анагаах ухааны тусламж, үйлчилгээг батлагдсан стандарт, удирдамжийн дагуу мэргэжлийн түвшинд үзүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн
  • Хүний их эмч
  • Сэргээн засахын мэргэшлээр мэргэшсэн.
  • Эмчлэх эрхийн гэрчилгээтэй.
  • Тухайн мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан.
  • Багаар ажиллах чадвартай
  • Хүүхдийн эрхийг дээдэлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй
  • Харилцаа, хувийн соёлтой
  • Ёс зүйг эрхэмлэн ажилладаг
  • Тогтвор суурьшилтай ажиллах
  • Англи хэлний дундаас дээш шатны мэдлэгтэй
  • Манлайлах ур чадвартай
  • Ачаалал даах чадвартай

Бүрдүүлэх материал:

Төрийн албан хаагчийн анкет

Ажилд орохыг хүссэн өргөдөл

Их дээд сургууль төгссөн диплом, мэргэжлийн үнэмлэхийг нотариатаар гэрчлүүлсэн хувь

Магистр, докторын зэрэг хамгаалсан бол дипломын хуулбарыг нотариотаар гэрчлүүлсэн хувь

Иргэний үнэмлэхний хуулбар

Цээж зураг 4% /3х4 хэмжээтэй/

3 үеийн намтар

Оршин суугаа нутаг дэвсгэрийн тодорхойлолт

Ажил эрхэлж байгаа бол ажил байдлын тодорхойлолт

Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

Материал хүлээн авах хугацаа:

2019.05.29-ны 17:30 минут хүртэл

Байршил: : Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

Холбоо барих утас: 96042301