Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
ЦССҮТ-ийн сул ажлын байрны зар

Тавигдах шаардлага:

  • Анагаах Ухааны Их сургуулийг лабораторийн  техникч мэргэжлээр төгссөн
  • Мэргэжлээрээ  ажиллаж байсан туршлагатай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
  • Бие даан болон багаар ажиллах чадвартай
  • Эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
  • Үүрэг, даалгавар цаг тухай бүр биелүүлдэг
  • Ажлын ачаалал даах,  багаар ажиллах чадвартай
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой.

 

          ХОЛБОО БАРИХ:

          ХАЯГ:  БЗД 3-р хороо Энхтайваны өргөн чөлөө Цус сэлбэлт судлалын үндэсний   төв

         Утасны дугаар:  95956010

          CV- surgalt11@gmail.com  имейл хаягаар илгээнэ үү. 

          СV хүлээн авах хугацаа 2019 оны  05  сарын 21-ийг дуустал

Хамгийн сүүлийн үеийн шилдэг тоног төхөөрөмж, тохилог саруулхан ажлын байр, эвсэг найрсаг хамт олон таныг хүлээж байна.