Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 58 081 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 488 төрөлтөөр буюу 0.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 58 525 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 563 хүүхдээр буюу 1.0 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 978 буюу 51.2 хувь нь хүү, 28 547 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй ижил хэдий ч 100 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 771 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 930 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 12 723 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 177 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7724 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4999 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 9 сарын байдлаар 27 төрлийн 32 275 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 99.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1168 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.
УЛСЫН НЭГДҮГЭЭР ТӨВ ЭМНЭЛЭГ

Эмнэлгийн тархвар судлаачийн ажлын байрны                                                          тавигдах шаардлага

Ажлын байранд тавигдах шаардлага

Эмнэлзүйн ур чадвар

Үзүүлэлт

Зайлшгүй шаардлагатай

Шаардлагатай

Боловсрол

Нийгмийн эрүүл мэнд, Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн

Магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй (давуу тал болно)

Мэргэжил

Эрүүл ахуй, тархвар судлаач эмч, нийгмийн эрүүл мэнд судлаач

 

Мэргэшил

Тархвар судлаачийн мэргэжил олгох, дээшлүүлэх сургалтанд хамрагдсан байх

Ахлах, тэргүүлэх  зэрэгтэй байх (давуу тал болно)

Туршлага

Мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх

 

 

Гадаад хэл

-          Англи хэлний зохих мэдлэгтэй

Бусад хэлний дундаас доошгүй хэлний мэдлэгтэй

Компьютерийн мэдлэг

-          Хэрэглээний программ бүрэн ашиглах

-          Интернэтийн орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах

 

Судалгааны арга зүй

-          Статистик судалгааны программуудыг ашиглах, дүн шинжилгээ хийх

 

Бусад ур чадвар

-          Багаар ажиллах

-          Биеэ зөв боловсон авч явдаг байх

-          Харилцааны соёлтой байх

-          Хууль, эрх зүйн мэдлэгтэй байх

-          Удирдан зохион байгуулах, бодлого боловсруулах чадвартай байх

-          Өөрчлөлтийг манлайлах, бодлогыг хэрэгжүүлэх

-          ХСХ-ын ажилтантай хамтран ажиллах ур чадвартай, эмч нарын дунд нэр хүндтэй, итгэл хүлээхүйц

-          Эмнэлгийн удирдлагын итгэл даах

-          Тархвар судлалын чиглэлээр мэргэшсэн, мэдлэг сайтай, үр дүн муутай, өртөг өндөр үйл ажиллагааг илрүүлэх, өөрчлөх сэтгэлгээтэй

-          Эмнэлгийн тархвар судлал чиглэлээр сургалтанд хамрагдсан

 

Тусгай шаардлага

-          Төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахин ажиллах

-          Авлигын эсрэг хуулийн хүрээнд ажиллах, авлигаас ангид байх

 

 Утас:11312496, 11323895, 99077063