Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
“ТАМХИГҮЙ АЖЛЫН БАЙР” ШАЛГАРУУЛАХ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

Зорилго

Эрүүл мэндийн болон бусад салбарт “Тамхигүй ажлын байр” бий болгох замаар эрүүл зан үйл төлөвшүүлэх мэдээлэл сургалт, сурталчилгааны Үндэсний стратегийг хэрэгжүүлэх, эрүүл ажиллах орчин бүрдүүлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд байгууллага, хамт олны оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх.

Хамрах хүрээ

  • Аймаг, нийслэлийн тамхигүй орчин бүрдүүлэх үйл ажиллагааг анх удаа зохион байгуулж байгаа байгууллага;
  • Энэ чиглэлээр өмнө нь төсөл, хөтөлбөрт хамрагдаж,  хэрэгжүүлж байсан байгууллагууд оролцоно.

Уралдааны хүрээнд хийгдэх үйл ажиллагааны чиглэлүүд 

  • Тамхигүй ажлын байр, орчин бүрдүүлэх ажлыг зохион байгуулах багийг бүрдүүлж, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх;
  • Байгууллагын хэмжээнд одоо мөрдөгдөж буй дүрэм, журманд тамхигүй орчин бүрдүүлэх талаар тусгах болон шинээр эрх зүйн баримт бичиг гаргаж, мөрдөж ажиллах;
  • Байгууллагын ажилтан/суралцагчдын дунд тамхи таталтын байдал, дам тамхидалтад өртөж байгаа байдал, тамхитай орчин, эрүүл мэндийн талаар уралдааны өмнө ба дараа судалгаа хийж, дүгнэлт гаргах;
  • Тамхигүй ажлын байр, орчин бүрдүүлэх уриалга, хөдөлгөөн өрнүүлж байгууллага, хамт олон, үйлчлүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх;
  • Байгууллагын гадна, дотоод орчинд тамхи татахыг хориглосон үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Тамхины хэрэглээ, хор холбогдлын талаар ажилтан/үйлчлүүлэгч/ суралцагчдын мэдлэг, хандлага, дадлыг өөрчлөх, зан үйлийг төлөвшүүлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийж, гарын авлага материал боловсруулах, хэвлүүлэх, тараах.

Уралдааныг дүгнэх шалгуур үзүүлэлтүүд 

  • 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх  төсөл боловсруулах;
  • 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх  ажлын хэсэг томилогдсон байдал;
  • Тамхигүй орчин бүрдүүлэхээр байгууллагын гаргасан дүрэм, журам, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн байдал;
  • 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх  кампанит ажлын хүрээнд хийгдсэн үйл ажиллагааны төрөл, байгууллагын ажиллагсад, гэр бүлийнхэн, оюутан, сурагчид, эцэг эхчүүдийг хамруулсан байдал, хамрагдсан хүний тоо, гарсан үр дүн;
  • Байгууллагын орчин, ажлын байранд  тамхи татахыг хориглосон, тамхины хор холбогдлыг сурталчилсан мэдээлэл, сургалт, сурталчилгааны материал, санамж байрлуулсан байдал;
  • Ажлын байран дээр болон  байгууллагын ойр орчимд тамхи татдаггүй болсон байх
  • Ажлын байранд тамхи таталтын өнөөгийн байдал, тамхитай орчны талаар судалгаа хийсэн байдал;
  • Тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр бусад байгууллагатай хамтран ажилласан байдал.

Уралдааны  хугацаа

  • Уралдаан зарлах хугацаа: 2012 оны 05 сарын 01 -06 сарын 15
  • Уралдаанд оролцох хүсэлт хүлээж авах эцсийн хугацаа: 2012 оны  06 сарын 15
  • Уралдаанд оролцож буй байгууллагуудын мэдээллийг олон нийтэд сурталчилах:2012 оны 06 сарын 18- 06 сарын 29
  • Үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан хүлээн авах эцсийн хугацаа: 2012 оны 11 сарын 02
  • Уралдааныг дүгнэх хугацаа: 2012 оны 11 сарын 05- 11 сарын 30
  • Уралдааны дүнг зарлах  хугацаа: 2012 оны 12 сарын 03-12 сарын 07
  • “Тамхигүй ажлын байр” уралдаанд шалгарсан байгууллагыг сурталчилах хугацаа: 2012 оны 12 сарын 10-наас 12 дугаар сарын 20. 

Уралдааны шагналын сан

Уралдаанд оролцсон доорх байгууллагуудаас тус тус шалгаруулан байр эзлүүлэх ба шалгарсан байгууллага, хамт олныг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр сурталчилна.

  • Тамхигүй орчин бүрдүүлэх үйл ажиллагааг анх удаа зохион байгуулж буй байгууллагууд;
  • Тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр өмнө нь төсөл, хөтөлбөрт хамрагдаж,  хэрэгжүүлсэн байгууллагууд.

                        1-р байр -2                                          тус бүр 1 500 000 төгрөг

                        2-р байр – 3                                        тус бүр 1 200 000 төгрөг

                        3-р байр -3                                          тус бүр    700 000 төгрөг.      

Уралдаанд ирүүлэх материалд тавигдах шаардлага

  • Тухайн байгууллагын уралдаанд оролцох хүсэлт гаргасан албан бичиг, баталгаажуулсан байх;
  • 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэхээр боловсруулсан төслийн баримт бичиг. Төслийг “Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжилт хүсэх төсөл бичих заавар батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2010 оны 04 сарын 09-ны өдрийн 117 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан төсөл бичих зааврын дагуу бичнэ /тушаалыгwww.doh.gov.mn сайтад байрлуулсан болно/.
  • Тамхигүй орчин бүрдүүлэх чиглэлээр өмнө нь төсөл, хөтөлбөрт хамрагдан,  хэрэгжүүлж байсан байгууллагууд  батламж, гэрчилгээний хуулбарыг хавсаргана.

Уралдааны материал хүлээн авах

  • Уралдаанд оролцох байгууллагын хүсэлт, төслийн баримт бичгийг 2012 оны 06 сарын 15-ны Баасан гарагийн 18.00 цагаас  өмнө;
  • Уралдаанд оролцсон байгууллагууд үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг 2012 оны 11 сарын 02-ны Баасан гарагийн 18.00 цагаас  өмнө ЗГХА-ЭМГ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн Хэлтэст ирүүлнэ.
  • Материалыг цахим болон  шуудангаар  ирүүлсэн тохиолдолд  хүлээж авсан тухай хариу мэдэгдэнэ.
  • Хугацаа хэтэрсэн материалыг хүлээж авахгүй болно.
  • Уралдаанд шалгараагүй төслийн баримт бичгийг буцааж олгохгүй.

Манай хаяг:

  • Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, С.Зоригын гудамж 13Б /Улсын клиникийн төв эмнэлгийн урд талд/

Уралдааны үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газрынwww. doh.gov.mn цахим хуудас болон  Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн 70110893 дугаарын утсаар лавлана уу. 

ЗГХА-ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ САН