Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 38 084 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 29 төрөлтөөр буюу 0.1 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 361 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хүүхдээр буюу 0.1 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 596 буюу 51.1 хувь нь хүү, 18 765 буюу 48.9 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 521 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 632 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 16.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 8 523 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 7 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5 153 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 3 370 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 6 сарын байдлаар 26 төрлийн 22 783 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 70.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 958 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.7-оор нэмэгдсэн байна.
“ЭМНЭЛ ЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

“ЭМНЭЛ ЗҮЙН  СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ”   СУРГАЛТ  ЗОХИОН БАЙГУУЛАВ

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв болон Японы  олон  улсын хамтын ажиллагааны байгууллагатай  хамтран   хэрэгжүүлж буй  “Анхан ба хоёрдох  шатлалын  эмнэлгийн мэргэжилтэний төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах  нь” төслийн хүрээнд  “Эмнэл зүйн  сургагч багш бэлтгэх сургалт”  2016 оны 10 сарын 05-12-ны өдрүүдэд  Улаанбаатар хотод,  06-наас 08-ны өдрүүдэд  Орхон аймагт амжилттай зохион байгуулагдаж  дууслаа.

Энэхүү сургалт нь  хоёрдох  шатлалын   эрүүл мэндийн   байгууллагад  резидент эмч бэлтгэх  сургалтыг удирдах, зохион байгуулах,  сурган заах арга зүйг эзэмшүүлэх зорилготой юм.

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль  шинээр батлагдаж,  резидентийн сургалтыг  төрөлжсөн болон нэгдсэн эмнэлэг дээр   зохион байгуулах эрх зүйн орчин  нээлттэй болсоноор  эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхижуулах  ач холбогдолтой,   цаашид үр  дүнгээ  өгөх ажлын эхлэл  тавигдаж байна.

Сургалтыг Японы  олон улсын хамтын ажиллагааны  байгууллагын  төслийн баг, төслийн богино  хугацааны мэргэжилтэнүүд болох Япон улсын Шова  их сургуулийн профессор Хироаки Накажима,  Ивате  мужийн төв эмнэлгийн  эмнэл зүйн сургалтын хэлстийн  дарга  Хироаки Такахаши   нарын  удирдлагаар  чиглүүлэгч багшаар  бэлтгэгдсэн  багш нарын хамтарсан баг зохион байгууллаа.

Сургалтанд Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний  төвөөс 9, Булган аймгийн Нэгдсэн эмнэлгээс 9  нийт 18  мэргэшсэн эмч,  Улаанбаатар  хотын 8 дүүрэг, 3 амаржих газрын нийт 44 мэргэшсэн  эмч  нарыг  хамруулж,  сургагч багшаар бэлтгэлээ.