Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 51 540 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 180 төрөлтөөр буюу 0.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 928 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 250 хүүхдээр буюу 0.5 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 565 буюу 51.2 хувь нь хүү, 25 363 буюу 48.8 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 4.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 681 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 11 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 820 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд нас баралтын 11 358 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 82 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6876 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 4482 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сарын байдлаар 26 төрлийн 29 171 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 90.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 930 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
Тамхигүй дэлхийн өдрийг тэмдэглэх талаар

Тамхигүй дэлхийн өдрийг тэмдэглэх талаар хэвлэлийн бага хуралд ЗГХА-ЭМГ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн Хэлтсийн дарга Ц. Хандармаагийн хэлэх үг 

Өнөөдөр дэлхий дахинаа хэрэглэж байгаа хүмүүсийнхээ тал хувийг үхэлд хүргэдэг,  цорын ганц урьдчилан сэргийлж болох үхлийн шалтгаан бол тамхи юм. Тамхины тахал нь жил бүр ойролцоогоор 6 сая хүнийг үхэлд хүргэдэг.  20 дугаар зуунд тамхи нь 100 сая хүний нас баралтын шалтгаан болсон. Тамхины эсрэг арга хэмжээ авахгүй бол 21 дүгээр зуунд 1 тэрбум хүн амь насаа алдах аюултай байна.

 Манай улсад сүүлийн 10 орчим жилийн хугацаанд янжуур тамхины үйлдвэрлэл 4 дахин, импорт 2.4 дахин, дүнсэн тамхины импорт 2262 дахин нэмэгдсэн. Түүнчлэн 1995 оноос хойш янжуур тамхины нийт  хэрэглээ 16 дахин,  нэг хүнд ногдох хэрэглээ 20 дахин өсчээ. 1997 онд тамхины хэрэглээгээрээ дэлхийд 42-т орж байсан Монгол улс 2000 онд тамхины хэрэглээ хамгийн өндөр 10 орны тоонд орсон байна.

 2009 онд хийсэн “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох судалгаа”-г 2005 оны судалгааны дүнтэй харьцуулахад эрэгтэйчүүдийн тамхины хэрэглээ бараг өөрчлөгдөөгүй, харин эмэгтэйчүүдийнх нэмэгдсэн үзүүлэлт гарсан. Түүнчлэн 2007 онд хийсэн “Залуучуудын тамхины хэрэглээний судалгаа”-гаар ерөнхий боловсролын сургуулийн  13-15 насны эмэгтэй сурагчид насанд хүрсэн эмэгтэйчүүдээс 13.3 хувь буюу 2 дахин их  тамхи татаж байна. (хүснэгт 1)

Хүснэгт 1. Тамхи татдаг хүн амын хувь, насны бүлгээр

 

             15-64 нас

13-15 нас

2005

2009

2007

Эмэгтэй

5.9

6.9

13.3

Эрэгтэй

48.7

49.4

35.2

Нийт

26.6

27.0

23.4

Олон улсын  тамхины хяналтын  эрх зүйн баримт

2003 онд Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын Тамхины хяналтын суурь конвенци (ТХСК) Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар батлагдсан. Энэхүү конвенцид  одоо дэлхийн 172 орон нэгдэн оржээ.

Монгол улсын хууль эрх зүйн баримт 

2003 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн Газар ТХСК-д гарын  

үсэг зурсныг 10 дугаар сарын 24-ний өдөр  Улсын Их Хурал соёрхон баталсан.

2004 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ТХСК-д нэгдэн орсныг Нэгдсэн Үндэсний Байгууллага бүртгэжээ.2005 онд Тамхины хяналтын тухай хууль”ийг  шинэчлэн найруулж батлуулсан. 2007 онд тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгөөс бүрдэх “Эрүүл мэндийг дэмжих сан”тай болсон. 

Дам тамхидалт буюу бусдын татсан тамхины утаагаар амьсгалах нь зүрх судасны өвчин, уушгины хавдар болон бусад амьсгалын замын өөрчлөлтүүд зэрэг олон төрлийн өвчний шалтгаан болдог. 2009 онд явуулсан “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын судалгаа”гаар 2 хүн тутмын 1 нь гэртээ, 3 хүн тутмын 1 нь ажлын байрандаа дам тамхидалтанд өртдөг байна. Тамхины татварыг нэмэгдүүлэх нь тамхины хэрэглээг багасгах хамгийн үр дүнтэй арга юм.  Тамхины үнийн өсөлт нь тамхичдын тоог цөөрүүлдэг бөгөөд тамхиа үргэлжлүүлэн татсан ч өдөрт цөөн тамхи хэрэглэхэд хүргэдэг байна. Тамхины үнэ нь хүүхэд, залуучуудыг тамхи татаж эхлэхэд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг. Үнэ өсөхөд залуучууд болон бага орлоготой  тамхичид тамхинаас гарах нь 2 - 3 дахин  нэмэгддэг, эсвэл тамхи татах нь цөөрдөг байна.

Тамхины татварыг 10 хувиар нэмэгдүүлэхэд  өндөр орлоготой орнуудад тамхины хэрэглээ 4 хувиар, бага ба дунд орлоготой орнуудад 8 хувиар буурдаг.

Та тамхины хэрэглээ болон түүнээс урьдчилан сэргийлэх бодлого, төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг дэмжиж,  идэвхтэй оролцсоноор хүн амын эрүүл саруул,  урт удаан амьдрах таатай  нөхцөлийг бүрдүүлэхэд хамгийн чухал хувь нэмэр  оруулж чадна.  Үүнд: 

  • Тамхины хэрэглээ болон түүнээс урьчилан сэргийлэх арга хэмжээг бодлого, төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж, энэ талаар төрийн болон төрийн бус байгууллагатай  хамтран ажиллах
  • Насанд хүрээгүй хүүхдэд тамхи худалдахгүй байх хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэхийг дэмжих
  • Тамхины хор уршгийн талаарх сургалт, сурталчилгааны ажлыг холбогдох байгууллага, хамт олны оролцоотойгоор зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх
  • Ажлын байр, олон нийтийн газруудад 100 хувь тамхигүй орчин бүрдүүлэх бодлогыг дэмжих
  • Тамхины хамаарлаас хүмүүсийг гарахад нь туслах, дэмжих
  • Тамхины зар сурталчилгаа, дэмжлэг, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглохыг дэмжих
  • Тамхины  татварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх