Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

"Хүүхдийн өвчний цогц менежментийн эмнэлзүйн сургалт"-ыг Төв аймагт зохион байгууллаа

2023/05/16

"Хүүхдийн өвчний цогц менежментийн эмнэлзүйн сургалт"-ыг Төв аймагт зохион байгууллаа.

ХӨЦМ-ийн шинэчилсэн модулын дагуу зохион байгуулж буй уг сургалтад тухайн аймгийн анхан шатны бүх эрүүл мэндийн байгууллагууд буюу өрх сумдын эмнэлгүүдээс эмч, мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бөгөөд ХӨЦМ-ийн талаар хичээлүүд орохоос гадна хүүхдэд  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ур чадварыг нь сайжруулах  юм. Энэ үеэр сургалтад хамрагдаж буй эмч нарыг гарын авлагаар хангах юм.

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс "Хүүхдийн өвчний цогц менежментийн эмнэлзүйн сургалт"-ыг  НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр орон нутагт зохион байгуулж, бэлтгэгдсэн сургагч багш нар хичээлийг зааж байгаа билээ. 

Манай улс 2000 оноос “Хүүхдийн өвчний цогц менежмент” /ХӨЦМ/ стратегийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг стратегийг танилцуулах, ХӨЦМ-ийн эмнэлзүйд суралцуулах болон бага насны хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч мэргэжилтнүүдийн хүүхдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх мэдлэг, хандлагыг сайжруулах, хяналтыг тогтмолжуулах чиглэлээр мэдээлэл хүргэх, хичээл заах шаардлагын үндсэн дээр энэхүү сургалтыг зохион байгуулж байгаа юм.