Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

2023/05/15
  1. Түрээслүүлэх газрын танилцуулга: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө, 13Б, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хашаан дотор 60 мкв газрыг Coffee shop ажиллууллах зорилгоор түрээслүүлнэ.
  2. Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл:

Сонгон шалгаруулах материал хүлээн авах эцсийн хугацаа

2023 оны 5 дугаар сарын 19-ний 10 цаг

Материал хүлээн авах хаяг

  •  Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны гудамж 13Б, Эрүүл мэндийн хөгжлийн төв

Материал нээх хугацаа, хаяг байршил

  • 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 11 цаг

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

  •  1,000,000 төгрөг

Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийн мэдээлэл

  • Үйл ажиллагаа явуулах чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй байх

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

  • Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлага хангасан
  • Түрээслэх үнийн санал өндөр ирүүлсэн

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаар мэдээлэл (өмнө хийж байсан ижил төстэй ажлын гэрээний хуулбар)
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Талбайг түрээслэх үнийн санал

3. Түрээслүүлэх газрын талаар мэдээлэл авах.

Түрээслүүлэх газрыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Үйлчилгээ, аж ахуй хариуцсан мэргэжилтэн Б.Мөнгөнзултай 80602988 утсаар холбогдож үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаар мэдээллийг мөн дээрх утсаар  авна уу.