Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Энэ жил 2 аймагт Тархины үхэлтэй донор илрүүлэх баг байгуулна.

2023/05/11

Тус төвөөс Тархины үхэлтэй донор илрүүлэх багийг аймгуудад байгуулах ажлыг зоохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд
1. Архангай аймаг, нэгдсэн эмнэлгийн Тархины үхэл тодорхойлох баг
2. Дархан-Уул аймаг, нэгдсэн эмнэлгийн Тархины үхэл тодорхойлох баг
3. Дорноговь аймаг, нэгдсэн эмнэлгийн Тархины үхэл тодорхойлох баг
4. Дорнод аймаг, БОЭТ-ийн Тархины үхэл тодорхойлох баг
5. Орхон аймаг, БОЭТ-ийн Тархины үхэл тодорхойлох баг
6. Өвөрхангай аймаг, БОЭТ-ийн Тархины үхэл тодорхойлох баг
7. Сэлэнгэ аймаг, нэгдсэн эмнэлгийн Тархины үхэл тодорхойлох баг
8. Ховд аймаг, БОЭТ-ийн Тархины үхэл тодорхойлох баг
9. Хэнтий аймаг, нэгдсэн эмнэлгийн Тархины үхэл тодорхойлох багууд байгуулагдаад байгаа юм.

Энэ онд Өмнөговь, Завхан аймгуудад байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун, мэргэжилтэн Я.Бадамсүрэн, Э.Батжаргал нар Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд  2023 оны 05 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд Донорын тухай хуулийн хэрэгжилт, тархины үхэлтэй донор илрүүлэх баг байгуулах сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад БОЭТ-ийн эмч нараас гадна Ханбогд сум, Цогтцэций сум дундын нэгдсэн эмнэлгийн  яаралтай тусламж, мэдээгүйжүүлэг, мэдрэл, чих хамар хоолой, мэс заслын 20 гаруй эмч хамрагдлаа.