Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

2023/04/26



Тус төвөөс авч хэрэгжүүлж буй эмч, мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг чанаржуулах, сургалт эрхлэгч байгууллагын тоог нэмэгдүүлэх, сургагч багш нарыг бэлтгэх, чадавхжуулах үйл ажиллагааны хүрээнд төгсөлтийн дараах сургалт удирдах багш нарт зориулсан “Эмнэлзүйн сургагч багш бэлтгэх” сургалтын  47 дахь удаагийнх нь болж байна.Уг сургалтыг  Японы Жайка олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Эмч, сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд зохион байгуулдаг юм.

Эдгээр сургалтуудаар сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдэд орж үндсэн болон төрөлжсөн мэргэшил эзэмшихээр суралцаж буй суралцагчдад чанартай, хүртээмжтэй мэдлэг олгох заах аргазүйг заадаг. Тэгвэл энэ жилээс сургалт эрхлэх зөвшөөрөл хүсч буй эрүүл мэндийн байгууллагуудын хүсэлтээр ажлын байранд нь очиж уг сургалтыг зохион байгуулж байна.

Өмнө нь ТТАХНЭ, ТЗНЭ-ийн хүсэлтээр  уг сургалтыг зохион байгуулсан бол энэ удаа 4 дүгээр сарын 26-28-ны өдрүүдэд Ач Анагаах ухааны их сургуулийн Ач Интернэшнл эмнэлгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу тус эмнэлэг дээр зохион байгуулж байгаа бөгөөд 24 эмч, багш нар хамрагдаж байна. Тус эмнэлэг нь “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалтын сургалт эрхлэх байгууллагын эрх авахаар хүсэлт ирүүлээд байгаа юм.