Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

"Ерөнхий мэргэшил судлал" үндсэн мэргэшлийн чиглэлээр цахим уулзалт хийлээ.

2023/04/20

Япон улсын Жайка ОУБ-ын дэмжлэгтэй хамтран хэрэгжүүлж буй "Монгол улсын эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах" төслийн зохицуулагч Иноүэ Нобүаки зөвлөхтэй цахим уулзалт хийлээ.

Уулзалтаар “Ерөнхий мэргэшил судлал” үндсэн мэргэшлийн сургалт эрхлэх үйл ажиллагааг өргөжүүлэх, сургалтын чанарыг хадгалах, харилцан туршлага солилцох зорилгоор сургалт явуулж буй 8 байгууллага болон сургалт эрхлэгч байгууллага болохыг зорьж буй аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын сургалтын арга зүйч, мэргэжилтнүүдийг хамруулсан зөвлөгөөн зохион байгуулах ажлын талаар санал солилцлоо.