Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЖ БАЙНА.

2023/04/06

Тус төв нь эмч, эмнэлгийн мэргэжилтний гадаад сургалтын хэрэгжилтийг ханган ажилладаг бөгөөд Монголд эмчлэхгүй өвчнийг эмчилдэг болгох чиглэлээр эмч, мэргэжилтнүүдийг багаар нь гадаад оронд сургаж чадавхжуулж байсан бол өнгөрсөн жилээс Зочин профессорын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.

Уг хөтөлбөрийн хүрээнд БНТУ-ын Лив эмнэлэгтэй хамтран ажиллаж төрөлхийн зүрхний гажигтай болон мэдрэлийн саа, саажилттай хүүхдийн шинэ, дэвшилтэд эмчилгээний чиглэлээр  профессорын багийг урьж авчран мэргэжлийн эмч нарт сургалт, хамтарсан үзлэг оношлогоо, мэс засал хийх зэрэг үйл ажиллагааг зохион байгуулсан.

Тэгвэл тус эмнэлгийн урилгаар төвийн удирдлага болон гадаад харилцааны мэргэжилтэн Лив эмнэлэгт зочилж, тус эмнэлэгтэй танилцан цаашдын хамтын ажиллагааныхаа талаар харилцан тохиролцлоо.

Улмаар хавдарын эмчилгээнд 3 тесла болон  рентген туяа эмчилгээ, үүдэс эс шилжүүлэн суулгах эмчилгээ, нуруу нугасны гажгийн эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх ажлаа эрчимжүүлэх  шийдэлд хүрлээ.

Мөн эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэлд бэлтгэх чиглэлүүдээр хамтран ажиллах, харилцан туршлага судлахаар тохиролцлоо.