Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

2023/04/03

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг  “Авлигатай тэмцэх жил” болгон зарласантай холбогдуулан, уг үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд  албан хаагчдад “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” соён гэгээрүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтыг  Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён  гэгээрүүлэх хэлтсийн  ажилтан, комиссор У.Номин-Эрдэнэ зааж, авлигын эсрэг хууль тогтоомж, авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  мэдлэг олгон, нийт 39 албан хаагч хамрагдаж хууль, эрх зүйн мэдлэгээ дээшлүүлээ.