Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

Лив эмнэлгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

2023/03/14

Төвийн урилгаар Зочин профессорын хөтөлбөрийн хүрээнд БНТУ-ын Лив эмнэлгээс хүрэлцэн ирж ажиллаж байгаа багийг өнөөдөр Төвийн захирал болон албаны хүмүүс хүлээн авч уулзлаа.

Уг уулзалтанд төвийн захирал Б.Нарантуяа, ХНХА-ны дарга Б.Батцоож, ЭЭЭШСҮАЗА-ны дарга П.Батчулуун, Лив эмнэлгийн талаас Хүүхдийн мэдрэлийн мэс заслын эмч Туфан Хичдонмез, Хүүхдийн зүрх судасны мэс заслын эмч Сертач Чичек болон эмнэлгийн менежер Жаннера Хайржанкызы нар болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцлоо.

Уулзалтаар зохион байгуулсан үйл ажиллагаануудын үр дүн болон цаашид хэрхэн хамтран ажиллах, манай улсад тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулж санал солилцлоо.