Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2023/03/13

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн ээлжит хурлыг зохион байгууллаа. Хурлаар сумын эрүүл мэндийн төв-3, Хувийн хэвшлийн эмнэлэг-4, Өрхийн эрүүл мэндийн төв-1 нийт 8 эрүүл мэндийн байгууллагын асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэлээ.

Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууд:

  1.  БГД, “Мөнгөнчагнуур А” ЗГБХН-ийн эмнэлэг
  2.  Говь-Алтай аймаг, Тайшир сумын эрүүл мэндийн төв
  3. Дархан-Уул аймаг, Түвшинхолбоо өрхийн эрүүл мэндийн төв
  4.  Дархан-Уул аймаг, Орхон сумын эрүүл мэндийн төв
  5. Дархан-Уул аймаг, Батцагаанбуянт ХХК-ийн Буянтай эмнэлэг
  6. Дархан-Уул аймаг, Дарханнүүдэлчин ХХК-ийн Нүүдэлчин эмнэлэг
  7.  Дархан-Уул аймаг, Саран-Энх ХХК-ийн клиник эмнэлэг
  8. Дорнод аймаг, Чулуунхороот сумын эрүүл мэндийн төв

Дээрх эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” А/503 дугаар тушаалын 4.3-д тусгагдсан Магадлан итгэмжлэлийн дараах үе шатыг хэрэгжүүлэн ажиллана уу.