Хүн амын тоо 2022 он
3,457,548
Халдварт өвчин 2024.02 сар
5,282
Халдварт бус өвчин 2024.02 сар
628,828

Зочин профессорын хөтөлбөр үргэлжилж байна

2023/03/03

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг чанаржуулах, хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажил зохион байгуулж байгаагийн нэг нь 2021 оноос эхлэсэн гадаадын өндөр хөгжилтэй орноос Зочин профессорын баг урьж ирүүлэн сургалт, семинар зохион байгуулах, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал хийх үйл ажиллагаа юм.

Уг ажлын хүрээнд 2023 оны 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд

  • Сүнчонхян  Бучон эмнэлгийн Дэд профессор ПАК КИ НАМ “Бамбай булчирхайн хоргүй зангилаа болон хорт хавдрын мэс заслын эмчилгээний асуудлууд”, “Төвөнх залгиур хоолойн хорт хавдрын үед оношилгоо эмчилгээний менежмент”, “Төвөнхийн хорт хавдар”,
  • Дэд профессор ЧҮЭ ЧАН Ү “Улаан хоолойн мэс заслын үеийн болон мэс заслын дараах хүндрэлийн менежмент”, “Артер, венийн өвчин”, “Артерийн судас өрөмдөх, эмчилгээний туршлага солилцох”,  “Венийн судасны бөглөрлийн бүлэнг өрөмдөх, эмчилгээний туршлага солилцох”
  • Сүнчонхян Чонан эмнэлгийн профессор У ХЁГ ЖИН  “Өнчин тархины дурангийн мэс засал”, “Тархины дурангийн мэс засал” сэдвүүдээр ХСҮТ, УГТЭ, УНТЭ, ЭХЭМҮТ-үүд дээр танхимын болон цахим сургалт зохион байгуулж байна.