Хүн амын тоо 2023 он
3,504,741
Халдварт өвчин 2024.03 сар
8,468
Халдварт бус өвчин 2024.03 сар
952,092

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ЗӨВЛӨЛИЙН 2023 ОНЫ 3 ДАХ УДААГИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2023/03/02

Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх зөвлөлийн ээлжит  хурлыг зохион байгууллаа. Хурлаар сумын эрүүл мэндийн төв-6, Хувийн хэвшлийн эмнэлэг-3, Сувилал-2, Сэргээн засах төв-1, Нэгдсэн эмнэлэг-1, Өрхийн эрүүл мэндийн төв-6 нийт 19 эрүүл мэндийн байгууллагын асуудлыг хэлэлцэн  4 жилээр гурав, 3 жилээр тав, 2 жилээр арван нэг эрүүл мэндийн байгууллагад магадлан итгэмжлэл олголоо.

Магадлан итгэмжлэгдсэн эрүүл мэндийн байгууллагууд:

1. БГД, “Ангирмаа” өрхийн эрүүл мэндийн төв

2. Бриллианс ХХК-ийн Бриллиант эмнэлэг   

3. Оргил рашаан сувилал ХХК-ийн сувилал 

4. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв 

5. Энэрэлт манал ХХК-ийн эмнэлэг 

6. Өвөрхангай аймаг, “Асархайрхан” эмнэлэг 

7. Өвөрхангай аймаг, Баянгол сумын эрүүл мэндийн төв 

8. Өвөрхангай аймаг,  “Сэмжид” сувилал   

9. Өвөрхангай аймаг,  “Хархорин” эмнэлэг 

10. Өвөрхангай аймаг,  “Энэрэл-Хархорин” өрхийн эрүүл мэндийн төв 

11. Увс аймаг, Завхан сумын эрүүл мэндийн төв 

12. Увс аймаг, “Элбэг өгөөж” өрхийн эрүүл мэндийн төв 

13. Хөвсгөл аймаг, “Дэлгэрмөрөн” өрхийн эрүүл мэндийн төв 

14. Хөвсгөл аймаг,  “Энх-Үйлс” өрхийн эрүүл мэндийн төв 

15. Хөвсгөл аймаг,  “Энэрэл” өрхийн эрүүл мэндийн төв 

16. Хөвсгөл аймаг,  Улаан-уул сумын эрүүл мэндийн төв 

17. Хөвсгөл аймаг,  Цагаан-уул сумын эрүүл мэндийн төв 

18. Хөвсгөл аймаг,  Цагаан-Үүр сумын эрүүл мэндийн төв 

19. Хөвсгөл аймаг,  Эрдэнэбулган сумын эрүүл мэндийн төв

    Дээрх эрүүл мэндийн байгууллагууд Эрүүл мэндийн сайдын 2017 оны “Эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжлэх журам батлах тухай” А/503 дугаар тушаалын 4.3-д тусгагдсан Магадлан итгэмжлэлийн дараах үе шатыг хэрэгжүүлэн ажиллана уу.